Энх-Амгалан.Л 2015.11.19 | Сонин: Монголын үнэн

АН-ынхан хуралдаа ирэхгүй бол шалгалтын дүнг ил болгоно

АН-ынхан хуралдаа ирэхгүй бол шалгалтын дүнг ил болгоно
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Хөгжлийн банкны шалгалтын дунг яагаад олон нийтэд мэдээлэхгүй байгаа талаар тус ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг мягмар гаригийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Энэ ямар шалтгаантай байсан бэ, өр нь энэ шалгалтын дүнг олон нийтэд мэдүүлэхгүй байх сонирхол эрх баригчдад байх шиг байна л даа?

-УИХ-ын үйл ажиллагааны хуваарийн дагуу мягмар гаригт Төсөв, Эдийн     засгийн байнгын хороо хамтран хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалт болон “Чингис", ''Самурай" бондын хэрэгжилтийн       талаар ажлын хэсгийнхний      шалгалтын дүнг танилцуулах хуваарьтай байсан. Гэвч энэ хоёр байнгын хороонд АН-ын гишүүд орж ирэхгүй байсаар ирц бүрдээгүй шалтгаанаар шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэхийг хойшлуулсан, Ер нь энэ ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжтайгаар байгуулсан юм шүү дээ.

Дээрээс нь хоёр байнгын хорооноос гишүүд орсон. Тухайлбал, АН-аас Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Биө даагч Х.Болорчулуун, МҮАН- аас Г.Уянга, манай намаас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар болон миний биө ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан.

Үүнээс хойш ажлын хэсэг таван удаа хуралдсан бөгөөд дэд хэсэг дээр Монголбанк, Аудитын ерөнхий газар, Сангийн яамны төлөөлөл орсон дэд ажлын хэсэг гарсан юм. УИХ- ын гишүүдийн хувьд шууд тодорхой байгууллагыг очиж шалгах эрх мэдэл нь хязгаарлагдмал шүү дээ. Тиймээс ажлын удирдамжид заасан шалгалтуудын дүнг Аудитын ерөнхий газар өөрөө шалгасан юм. Тэндээс хоёр дүгнэлт гаргасан байдаг.

Нэг нь өнгөрсөн гурав болон зургадугаар' сард гарсан. Мөн Сангийн яамнаас Хөгжлийн банкыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Бидний өнөөдрийн ажлын хэсгийн дүгнэлт бол яг энэ аудитын газраас гаргасан хоёр болон Сангийн яамны нэг ажлын хэсгийн дүгнэлт болон Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу биелэхгүй байна гэсэн дүгнэлт бий. Эдгээрийг УИХ- аас гарсан ажлын хэсэг уншиж, танилцаж, ажилласан.

-Тэгэхээр ажлын хэсэг бүх мэдээллээ нэгтгэсэн, олонд хүргэх дутуу байна гэж ойлгож болох уу. Эрх баригчид энэ банкны шалгалтын дүнг нууцлахыг санаархаж байгаа юм биш үү. Байнгын хорооны хуралдаан дээр жишээлбэл, ямар гишүүд ирээгүй юм бэ?

-Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг таван удаа хуралдаад нэгдсэн дүгнэлтээ гаргасан, Бүх ажлын хэсэгт энэ дүгнэлтээ тараасан, Энэ дүгнэлт дээр ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой юм. Гэтэл одоогийн байдлаар би болон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Уянга нарын гишүүн л гарын үсэг зурсан. Гэтэл АН-ын Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Бие даагч Х.Болорчулуун нар гарын үсгээ зураагүй байна,

-Энэ дүгнэлт дотор маш олон ноцтой баримт байгаа гэсэн. Жишээлбэл, Увс аймагт 3.2 км зам барихад хоёр тэрбум төгрөг шаардахаар байтал 27 тэрбум болгоод төсөвт суулгасан гэсэн. Энэ мэтийн хууль бус зүйл хэр олон байна вэ?

-Ер нь зөрчил дутагдал маш их гарсан шүү. Тэгээд ч энэ шалгалтын ажлын хэсэгт орсон АН-ын гишүүд яагаад байнгын гарын үсэг зурахгүй, хуралдаандаа ирж оролцохгүй байна вэ гэдэг бол асуудал. Явцын дунд ажлын хэсгийн хуралдаан дээр байнга ирж сууж байсан атлаа эцсийн дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй байгаа нь сонин л байна.

-УИХ-ын дарга намынхаа гишүүдийг бойкотлоод байнгын хорооны хуралдаан руу явуулахгүй, ирц бүрдүүлэхгүй байна гэх мэдээлэл гараад байсан л даа?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

-Миний сонссон мэдээллээр УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболд хориг тавьсан асуудал байгаа юм билээ. Уг нь энэ хүн өөрийнхөө захирамжаар УИХ- аас ажлын хэсэг гаргасан юм шүү дээ. Гэтэл Хөгжлийн банк, "Чингис", “Самурай" бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүнг АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байж байнгын хороо руу гишүүдээ суулгана гэсэн албан бус мэдээлэл бий. Угтаа УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, бүлгээс чиглэл өгнө гэдэг нь дэндүү улс төржсөн байдал.

-Дээр дурдсанчлан замын ажлын төсвийг хэт их өсгөнөөс гадна өөр ямар ноцтой асуудал байгаа вэ? -Ганц Увсын зам гэлтгүй ерөөсөө тендерийн тухай хуулийг зөрчсөн олон асуудал бий. Ирэх долоо хоногт хуваарь ёсоор Төсөв болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар оруулах ёстой. Ер нь шалгалтын дүн бүх ажлын хэсгийнхэнд тарсан. Аудитаас гаргасан хоёр шалгалтын дүгнэлт ч олон нийтэд ил болчихсон байгаа шүү дээ.

-АН-ын гишүүд дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй бол яах вэ?

-Ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаан хуваариараа орохгүй, АН-ын гишүүд гарын үсэг зурахгүй бол МАН-аас ажлын хэсэгт орсон гишүүд болон Г.Уянга гишүүн бид Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Ажлын хэсгээс дөрвөн ч дүгнэлт гарсан гэж байна шүү дээ. Энэ дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байна уу эсвэл агуулга нэгтэй юм уу?

-Аудитын дүгнэлт гэхэд эхэлж гаргасан дүгнэлтээ дараагийнх нь жаахан үгүйсгэсэн байдалтай байна лээ. Жишээ нь, аудитын ерөнхий газар нэг байгууллагад хоёр удаа тайлан гаргачихсан. Тэр нь хоорондоо зөрүүтэй байх жишээтэй. Ер нь Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжүүдийг ингэж ингэж зөрчсөн байна гэдэг дүгнэлт энд баримттайгаа бий, Мөн Сангийн яам Хөгжлийн банкийг шалгаад ерөөсөө ийм ажил дээр тендер зарлахгүйгээр гэрээ хийсэн байна. Жишээлбэл, зам барих тендерт тусгай зөвшөөрөл нь гараагүй компанид тендер олгоод, санхүүжилт хийчихсэн тохиолдол байна. Зарим нь төсөвт өртөг нь бага гэрээ хийсэн атлаа яг төсөл хэрэгжилтийн явцад төсөвт өртөг нь нэмэгдчихсэн тал ч байна. Тэгэхээр УИХ дэгтэй шүү дээ. Үүнийхээ дагуу хоёр байнгын хороо хуралдаад ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна.

-Гаднын компаниуд Хөгжлийн банкнаас санхүүжилт аваад тендерт оролцсон тохиолдол бий юү?

-Миний ойлгож байгаагаар Хөгжлийн банкнаас үндсэндээ 2000 орчим аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн юм билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүд энэ бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Тэгэхээр энэ зээл, төсөл хөтөлбөрүүд ямар, хэний шийдвэрээр яаж санхүүжилтээ авч байсан юм, төсөвт өртөг нь яагаад нэмэгдсэн зэргийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Ямар ч байсан УИХ-ын гишүүд бид долоон сарын турш ажиллаад дүгнэлтээ гаргачихлаа. Үүний дагуу Засгийн газар юу хийх ёстой юм, Хөгжлийн банк нь алдаа дутагдлаа яаж засах ёстой юм, ямар тендер, төслийг хууль хяналтын байгууллага ямар төвшинд шалгах ёстой юм гэдгийг бид ямар ч байсан гаргаж өгнө.

-Иргэдийн халааснаас гардаг татвартай холбоотой учраас энэ шалгалтын дүнг мэдэх хүсэлтэй хүн олон байна л даа?

-Би ч гэсэн нэг хоногийн өмнө ч болов энэ шалгалтын дүнг олон нийтэд хүргэхийг хүсч байна. Гэхдээ ажлын хэсэгт багтсан гишүүд гарын үсгээ зурж өгөхгүй байна шүү дээ.

-Ер нь АН-ын гишүүдийн зүгээс шалгалтын дүнг аль болох олон нийтэд мэдээлэхгүй байх хүсэлтэй байх шиг байна. Тийм үү?

-Эдийн засаг, Төсвийн байнгын хороо байнгын хороо хуралдахгүй, ирц бүрдэхгүй байгаагийн шалтгааныг АН, тэдний гишүүдийн ашиг сонирхолтой холбон тайлбарлахаас аргагүй. УИХ- ын, АН-ын дарга нь өөрөө бүлгээ хуралдуулж байж олон нийтэд мэдээлнэ гэж байгаа нь яах аргагүй улс төржсөн шийдвэр шүү дээ. Өөрөө ажлын хэсэг байгуулчихаад дүгнэлтээ танилцуулах гэхээр бүлэг рүүгээ оруулна гээд байгаа нь улс төрийн л зорилго гэж ойлгож байна.

-Ажлын хэсэгт орсон гишүүд олон нийтэд энэ талаарх мэдээллийг хүргэхэд гаднаас нөлөөлөх оролдлого гарсан уу?

-УИХ-ын гишүүдэд гаднаас нөлөөлөх тохиолдол гараагүй. Тийм эрх ч хэн нэгэнд байхгүй. УИХ өөрөө хууль тогтоох байгууллага учраас хуулийн хэрэгжилтийг хянах бүрэн эрхтэй. Тиймээс УИХ-ын гишүүд болон гишүүдийн бүрэн эрхэд халдах үүрэгтэй байгууллага Монгол Улс байх учиргүй шүү дээ.

-Хөгжлийн банкинд Аудитаас хийсэн шалгалтын дүн өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Тэр үеэр та олон нийтэд мэдээлнэ гэсэн ч больчихсон. Тэр үед ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?

-Тэр үед бас л ажлын хэсэг хуралдахгүй байсан юм. АН-аас энэ ажлын хэсэгт орсон гишүүд хуралдаа ирэхгүй байсан гэсэн үг. Тиймээс бид тухайн дүгнэлтийг олон нийтэд мэдээлье гэсэн юм.

Харин үүний    дараа АН-ынхан ажлын хэсгийн хуралдаа ирж суусан учраас олонд мэдээлэхээ больсон юм, Тэр үед АН-ын гишүүд өөрсдийн дүгнэлтүүдээ гаргасан шүү дээ. Ингэж санал гаргаж, дүгнэлтэд багтаачихаад     яагаад өнөөдөр гарын үсгээ       зурахгүй байгааг ойлгохгүй байна, Эцсийн дүндээ хуваарьт орчихсон байхад УИХ-ын дарга хоёр ч байнгын хороог яагаад хуралдуулахгүй байгаа нь л сонин байна.