УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.11.19

Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл 78 хувьтай байна

Улаанбаатар хотод хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цэвэрлэх байгууламж. Хүчин чадал нь муудаж хуучирсан тоног төхөөрөмжтэй төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хэд хэдэн засгийн газар дамжин яригдаж байгаа ч Улаанбаатар хот өнөөдөр үмхийнээс салаагүй байна.

Тэгвэл томоохон суурин газруудад орон сууцны хороолол тэлж хүн амын суурьшил нэмэгдсэнээр цэвэрлэх байгууламж нь тулгамдсан асуудал болоход ойрхон байна. Эрдэнэт хотод гэхэд орон сууцны шинэ хорооллууд нэмэгдсэнээр 2019 онд хүн амын тоо 30 мянган хүрнэ гэсэн тооцоо гаргасан учир гурван жилийн өмнөөс цэвэрлэх байгууламжаа өргөтгөх ажлыг эхлүүлж улсын төсөвт хөрөнгө оруулалт суулгажэээ. 2016 онд ашиглалтад хүлээлгэж өгөх тус байгууллагын ажлын явц 78 хувьтай байгаа ч төсөв хүнд гэсэн шалтгаанаар үлдсэн 2.4 тэрбум төгрөг нь тасарч магадгүй байдалд хүрчээ. Тиймээс ирэх оны төсөвт суулгах асуудлыг шийдэж өгөхийг сонгогдсон гишүүнээсээ хүсч байна.

 УИХ-ын гишүүн О.Содбилэг: 2016 онд 2.4 тэрбум төгрөг дутаад байгаа. Ажлын явц 78 хувьтай байгаа. Энэ байгууллага ашиглалтад орсноор Эрдэнэт хотын ирээдүйн орон сууцжуулах асуудал шийдэгдэх бүрэн хүчин чадалтай болно гэсэн үг. Улсын төсвийн 2.4 тэрбум төгргийг улсын төсөвт суулгасан. Өнөөдөр гуравдугаар хэлэлцүүлэгт явж байгаа. Тиймээс ирэх жилээс ажилдаа ороод ирэх ондоо багтаан дуусгах ёстой.

 Бүрэн эхээр нь бичлэгээс...