“ACBSP” Байгууллагын гишүүн сургуулиудад зориулсан сургалт боллоо
БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан
2015.11.20

“ACBSP” Байгууллагын гишүүн сургуулиудад зориулсан сургалт боллоо

“ACBSP” байгууллагын гишүүн сургуулиудад зориулсан сургалт Багшийн хөгжлийн ордоны 405 тоот танхимд 2015 оны 9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Сургалтыг нээж БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан үг хэлсэн бөгөөд сургалтыг 2 өдрийн турш ACBSP байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан захирал Диана Халлеруд, Перегрин Академик Сервис компаны гадаад харилцаа эрхэлсэн захирал Ж.Алимаа нар удирдан явуулсан юм. 

Сургалтанд ХУИС, Зохиомж ДС, Газарчин ДС, ОУЭЗБДС, ЭЗҮДС, Отгонтэнгэр ИС, МҮИС, Улаанбаатар- Эрдэм ИС, Жонон ДС, Цэцээ гүн ДС, Глобаль удирдагч ДС, Эм Ай Юу ДС зэрэг сургуулиудын 60 гаруй төлөөлөгч оролцлоо.

Сургалтын эхний өдөр танилцуулга, системтэй үйл ажиллагаа, тасралтгүй сайжруулах үйл явц, шалгуур үзүүлэлтүүдийн бүтэц, тойм, 1, 2, 3, 4 дүгээр шалгуурын талаар сургалт хийсэн бол, сургалтын 2 дахь өдөр 4 дүгээр шалгуур ба Перегрин Академик Сервисийн үйл ажиллагааны тухай, 5, 6 дугаар шалгуурын талаар танилцуулж сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.