"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" хэллцүүлэг боллоо
"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл"
2015.11.20

"Дээд боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" хэллцүүлэг боллоо

Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэ шалгуур шаардлагыг их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачдад танилцуулах, санал зөвлөмжийг тусгах хэлэлцүүлэг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ШУТИС-ийн E-602, Е-603 тоот хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Уг хэлэлцүүлэгт БМИҮЗ-д гишүүнчлэлтэй 40 гаруй сургалтын байгууллагын 110 гаруй хүнийг хамруулан, багийн системийг бүрдүүлэн, хүн нэг бүрийн оролцоог хангасан маш үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Энэхүү хэлэлцүүлэгт тавигдсан Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх стандарт болон Сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуурын төслүүдийг баг тус бүр хэлэлцээд, санал зөвлөмжөө тусгалаа.