"Цахим номын сангийн цаашдын төлөв"
“Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөв.
2015.11.20

"Цахим номын сангийн цаашдын төлөв"

2015 оны 11 сарын 18-нд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, “Эм Ай Ю” Дээд Сургууль, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хамтарсан “Цахим номын сангийн өнөөгийн байдал, цаашдын төлөв” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөв.

Номын сангийн бодлого болон цаашдын хөгжлийн чиг хандлага, цахим номын сангийн хэрэглээ гэсэн чиглэлүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлгийн явцад ажил хэрэгч олон санал гарч цаашид хамтран ажиллах ажиллагааны эхлэл тавигдлаа.

Хуралд БСШУЯ, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд, их дээд болон дунд сургуулийн удирдлагууд, номын санчид, хөдөө орон нутгийн төлөөллөөс бүрдсэн 150 гаруй хүмүүс оролцсон.

Хамтран оролцогч байгууллагууд : Солонгосын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага, Хансон Их Сургууль