Баасанхүү.О 2015.11.20 | Сонин: Өдрийн сонин

"Эрдэнэс таван толгой" ХК, "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзжээ.

"Эрдэнэс таван толгой" ХК, "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзжээ.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "Эрдэнэс таван толгой” ХК болон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзан "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч "ТТJVСО” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтны талаар үүсээд байгаа асуудлаар хоёр талын байр суурийг сонссон байна.

Энэ үеэр О.Баасанхүү “Эрдэнэс Таван толгой ХК-ийн дээрх 203 ажилчдын ажлын байрыг хадгалах зайлшгүй шаардпагатай" гэж "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн удирдлага үзэж байгаа нь үнэн бол Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй "ТТJVСО” оператор компаниас ажил гүйцэтгүүлсэн хөлсийг тухай бүр "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн дансаар шилжүүлэн авч эдгээр ажилчдын байнгын ажлын байрыг хадгалан үлдэх талаар хамтын гэрээ байгуулах асуудлыг судлан үзэж ажиллахыг талуудад зөвлөж байна” гэжээ.