Түүхийг бишрэв
Богд хааны ордон музейд
2015.11.26

Түүхийг бишрэв

УИХ-ын дэд дарга  М.Энхболдын урилгаар манай улсад айлчилж буй хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Богд хааны ордон музейд зочилжээ.

Тэрбээр төлөөлөгчдийн хамт Богд хааны ордон музейн сан хөмрөгийг тун чиг олзуурхан сонирхож, басхүү шимтэн харж нүдээ баясгасан байна. Бас Богд хааны зуны болон өвлийн өргөөтэй танилцаж, музейд байрлах эртний ховор нандин үзмэрүүдийг сонирхож, Монголын эртний өв соёлтой танилцаад амжжээ.

Ямартай ч ирсэн гийчний нүд баяссан энэ үйл явдалд эрхэм дэд дарга сэтгэл өндөр байгаагаа уламжилжээ.