Дүүргийн албан хаагчдийн дундах спорт наадмын гар бөмбөгийн төрөлд амжилттай оролцлоо
Дүүргийн албан хаагчдийн дундах спорт наадмын гар бөмбөгийн төрөлд амжилттай оролцлоо
2015.11.27

Дүүргийн албан хаагчдийн дундах спорт наадмын гар бөмбөгийн төрөлд амжилттай оролцлоо

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн албан хаагчдынхаа дунд жил бүр уламжлан болгон явагддаг дүүргийн Засаг даргын нэрэмжит ширээний теннис, дартс, шатар, гар бөмбөг, боулинг, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрөлт “Спорт наадам”-ыг энэ сарын 14-29 ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.      

Спорт наадмын дөрөв дэх төрөл гар бөмбөгийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол 3 дугаар сургуулийн зааланд боллоо. Нийт 30 гаруй баг авхаалж, самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдээс Татварын хэлтсийн баг нэгдүгээр байрт шалгарсан бол хоёрдугаар байрт Нийгмийн даатгалын хэлтэс, гуравдугаар байрт Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, дөрөвдүгээр байранд ИТХ-ын баг шалгарлаа.  

 

Харин эмэгтэйчүүдийн төрөлд эхний гурван байрт Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг, Татварын хэлтэс, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын багууд шалгарлаа. Спорт наадмын боулингийн тэмцээн ирэх баасан гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Парк хаус төвд болно.