Батбилэг.Д 2015.11.27 | ХМА: Дүүрэг

"ХӨРШИЙН ХЯНАЛТ" хөтөлбөрийн хүрээнд хороодын иргэдийн дунд уулзалт зохион байгууллаа

"ХӨРШИЙН ХЯНАЛТ" хөтөлбөрийн хүрээнд хороодын иргэдийн дунд уулзалт зохион байгууллаа
"ХӨРШИЙН ХЯНАЛТ" хөтөлбөр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  дүүрэгдэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан нартай хамтран, нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, хороодын хэсгийн байцаагч, хороон цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан болониргэдийн дунд уулзалт зохион байгууллаа.

 Уулзалтаар иргэдийн дунд “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд хороодын нутаг дэвсгэрт байрлах хотхон, орон сууц, байранд иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар “Хөршийн хяналтын бүлэг”-ийг зохион байгуулж, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажил, хамтран ажиллах талаар санал солилцлоо.