Бат-Эрдэнэ.Б 2012.03.20

Урт нэртэй хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ

Урт нэртэй хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ

Энэхүү урт нэртэй хууль 2009 оны долоодугаар сарын 16-нд УИХ-аар батлагдсан ч өнөөдөр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн юм. Мөн тэрээр, хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд хийсэн судалгаа, гарсан алдааг засаж залруулах талаар Засгийн газар ямар ажил хийж гүйцэтгэж байгаа тухай асуулгыг Монгол Улсын Ерөнхий сайдад тавьж буйгаа дуулгаад, танилцуулгыг 2012 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар бичгээр авах мөн УИХ-ын 2012 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгох хүсэлт гаргасан гэлээ.Одоогийн байдлаар хуулийн хүрээнд нийтдээ 1872 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 311 тусгай зөвшөөрөлтэй компани хуулийн хилийн зааг дотор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад нь хэсэгчилэн давхцалтай байгаа аж. Түүнчлэн усны сан бүхий газар хүнд байдалд орсон гэлээ. 


2011 оны байдлаар усан сан бүхий газарт 579 га газар, 42,2 га ойн сан бүхий газар, 6,8 га бэлчээрийн газар уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаанаас болж хохиролд өртсөн судалгаа гарчээ. Мөн 50121 гол бүртгэлтэй байгаагаас 31 нь, 3732 нуур цөөрмөөс 1161 нь, 90341 булаг шандаас 2096 нь ширгэсэн байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гол, мөрөн, нуур, цөөрмийн ус ширгэх байдал хурдацтай нэмэгдэж, хөрс, байгаль орчны бохирдол ихээр нэмэгдэж байгаа нь хуулийн хэрэгжилт муутай холбоотой гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Уул уурхайгаас үүдэлтэй нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газар улсын хэмжээнд нийтдээ 40 мянган га газар байдаг байна. Үүнээс хамгийн их эвдрэлд өртсөн газар буюу Төв аймгийн нутаг дэвсгэрт 66645 мянган га газарт нөхөн сэргээлт хийгдээгүй орхигджээ. Уул уурхайг ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхивол сүйрэлд хүрдэг олон улсын жишиг байдаг. Иймд хуулийг хэрэгжүүлэхэд яаралтай анхаарал хандуулах цаг болсон гэдгийг тэрбээр хэлж, энэ талаар нийгэмд өргөн мэдээлэл хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэнийг хамтран ажиллахыг уриаллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.