Оюунхорол.Д 2015.12.03 | Телевиз: TV5

Хятадын элчин сайдын нэрэмжит анхны тэтгэлгийг Отгонтэнгэр их сургуулийн оюутан гардла

Хятадын элчин сайдын нэрэмжит анхны тэтгэлгийг Отгонтэнгэр их сургуулийн оюутан гардла
Хятадын элчин сайдын нэрэмжит анхны тэтгэлгийг Отгонтэнгэр их сургуулийн оюутан гардла

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин боловсролын салбарынхан, оюутан залуустай уулзах уулзалтаа Отгонтэнгэр их сургуулиас эхлүүлж элчин сайдын нэрэмжит тэтгэлгээ гардууллаа.

2015 онд БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдаар томилогдон ажиллаж буй тэрээр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын гараагаа Монгол улсын хувийн хэвшлийн ууган их сургуулийн нэг Отгонтэнгэр их сургуулиас эхлэж байна. Уг арга хэмжээнд Отгонтэнгэр Их Сургуулийн үүсгэн байгуулагч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын гавъяат багш, доктор профессор хатагтай Д.Оюунхорол, орлогч захирал Ж.Золбаяр нар оролцсон юм.

Элчин сайд Син Хаймин хятад хэлийг сонирхон судлаж буй тус сургуулийн оюутнуудад хэл, соёлын онцлогийн талаар сонирхолтой илтгэл танилцуулж, санал солилцов. Мөн уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг ОТИС-ийн Хятад хэлний 3-р дамжааны оюутан Э.Мичидмаад гардуулсан нь түүний хувьд төдийгүй БНХАУ-ын элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг олгож байгаа анхны удаагийнх болно.

ОТИС болон БНХАУ-ын элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд хятад хэлний мэргэжилтэн бэлтгэх, хятад хэл соёлыг сурталчлан таниулах цогц арга хэмжээг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Мөн ОТИС-ийн багш, оюутнууд жил бүр БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр Хятадын шилдэг их дээд сургуулиудад суралцдаг ба энэ хичээлийн жилээс соёлын солилцооны богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

/ТВ5/

ОТИС нь БНХАУ-ын Лионингийн их сургууль, Сиас их сургууль, Шин Яны багшийн их сургуулиудтай хамтран ажиллаж, суралцаж байгаа оюутнууддаа засгийн газрын тэтгэлгээр ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцах, хятад хэл соёлыг эх нутагт нь эзэмших бололцоог олгодгоороо бусад сургуулиас онцлогтой юм. Уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал арга хэмжээ нь энэ долоо хоногийн турш ОТИС дээр үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд фото зураг, уран бичлэг, хятад хэл дээрх уралдаан тэмцээн, урлагийн тоглолтуудаар үргэлжиллээ.