Оюунхорол.Д Энхбаяр.Ж 2015.12.03 | Сайт: Vip76.mn

Тэтгэврийн асуудалд улс төр хэрэггүй

Тэтгэврийн асуудалд улс төр хэрэггүй

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цэргийн албан хаагчдын тэтгэвэрт гарах нас эрт байдаг. Харин энэ хуулиар эмэгтэй бол 55 наснаас, эрэгтэй хүн 60 хүрсэн нөхцөлд гэж заасан байна. Хуулийн үйлчлэх хугацааг 5 хүртэлх жил хадгалагдахаар  хязгаарласан.  Энэ нь хуурсан зүйл л болоод байна. Цэргийн албан хаагчдад бүрэн үйлчилж чадахгүй. МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн асуудлыг оруулж ирсэн. Төрөөс тэтгэврийн бодлогод анхаарал хандуулах гэж байгаа бол үүнд ч анхаарах хэрэгтэй. Тэтгэврийн асуудалд улс төр хэрэггүй” гэлээ.

Харин түүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс “Нийгмийн зорилтот суурь тэтгэврийн тухай хуулийг батлан хэрэгжүүлэх асуудлаар цаашдаа юу хийх гэж байна вэ гэдгийг лавлаад Энэ хуулиар 15 жил хамт амьдарсан иргэдийн асуудлыг 2012 оноос эхлэн тооцох тухай ярьж байна. Гэр бүлийн дунд үүсч буй олон асуудлуудыг хамтын тэтгэврийг бий болгосноор шийдэж чадахгүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 90 мянгад хүрч байгаагийн шалтгаан нь гэр бүлийн үнэт зүйл алдагдсантай холбоотой” гэсэн юм.

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан зарчмын зөрүүтэй зарим асуудлаар санал хурааснаар эхлэнэ.