Тэрбишдагва.Д 2015.12.04 | Сайт: Vip76.mn

Иоджуулсан давс хэрэглээгүй ААН, хүнийг торгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэн, санал хураалт явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Иоджуулаагүй давс хэрэглээгүй хүнийг хэрхэн мэдэж торгох гэж байгаа юм бэ? Аж ахуйн нэгжүүдийг ойлгож болох ч хүн гэдгийг нь хэрхэн ойлгох вэ? гэлээ.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа. Тэрээр “Салбар бүрийн хариуцлагыг нэгтгэн Зөрчлийн тухай хуульд оруулж байна. Тиймээс хариуцлагыг нэмсэн, хассан зүйл байхгүй. ААН ойлгомжтой хэдий ч тухайн газар ажиллаж буй хүн зөрчил гаргасан байж болно.

        Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү