Хэнтий аймагт жижиг, дунд үйлдвэр хөгжиж байна
2011.03.09

Хэнтий аймагт жижиг, дунд үйлдвэр хөгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны гуравдугаар сар 6-нд Хэнтий аймагт ажиллаа. Түүнийг дагалдан УИХ-ын гишүүнэ Б.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарын хүмүүс ажилласан юм.

Тэд Хэнтий аймгийн “Буянт оргил булаг” хоршооны цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Хэнтий аймгийн Галшар суманд эрчимжсэн мал аж ахуй, мал эмнэлэг, мал нядалгаа, худалдаа, шатахуун түгээлт зэрэг үйл ажиллагаа явуулдаг тус хоршоо энэ жилээс аймгийн төвд цэвэр усны үйлдвэрлэж бас нэг шинэ бизнес эрхлэх болжээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд 49.4 сая төгрөгийн зээл авч усны үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Ингэж шинээр 7 ажлын байр бий болгожээ.


“Өдөрт 500-800 ширхэг савласан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Усаа 70 метрийн гүнээс татаж, 5 давхар шүүлтүүрээр шүүдэг. Манай усны эрдэсжилтийн хэмжээ өндөр. Хэрэглэгчид бүтээгдэхүүний талаар ам сайтай байдаг” гэж тус үйлдвэрийн захирал Д.Батболд ярилаа.


“Буянт оргил булаг” хоршоо өнөөдөр 212 гишүүнтэй болжээ. Хоршооны журмаар ажиллаж, зах зээл рүү хамтарч нийтийн хүчээр гарах нь ашигтай, зардал багатай байдаг аж.Тийм учраас хөдөө орон нутагт бүлэг хоршоо болж ажиллах нь нэмэгдэж байгаа тухай аймаг, орон нутгийн удирдлага ярьж байв. Тус хоршоо улсад жилд 30 гаруй сая төгрөгийн татвар төлдөг, тухайн жилийн ноос ноолуурын борлуулалтаас хамаарч гишүүддээ жилийн эцэст ногдол ашгаа хуваарилдаг байна.


Усны үйлдвэрийн хажууд хүнсний “Хаан түшиг” цех ажиллаж байна. Улаанбаатарт ажиллаж байсан хүнсний технологич мэргэжилтэй Ц.Болормаа төрсөн нутагтаа ирж ийн бизнес эрхэлжээ. Эднийх улсаас зээл авалгүйгээр ажиллаж, одоо аймгийн төвийн талх, нарийн боовны хэрэгцээний 30-40 хувийг хангаж байна.
“Бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авахаас өөр аргагүй. Бид өөрсдийн гэсэн байртай болохоор төлөвлөөд, аймгийн удирдлагад хандсан байгаа” гэж хэллээ. Аймгийн Засаг дарга ч дэмжихээ амлалаа.


Хэнтий аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас тэрбум 500 сая төгрөгийн зээл олгожээ. Эргэн төлөлт сайн байгаа гэж аймгийн удирдлага танилцуулав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.