Салбар бүрийн санхүү, эдийн засагчид хүндхэн жилийг даван туулжээ
2015.12.07

Салбар бүрийн санхүү, эдийн засагчид хүндхэн жилийг даван туулжээ

Шинэ он гарч хуучин он солигдох энэ цаг үед банк санхүүгийн салбарынхан өнгөрсөн онд хийсэн бүтээснээ дүгнэлээ. Банк санхүүгийн салбар өнгөрсөн онуудад туулж байгаагүй эдийн засгийн нөхцөлийг даван туулснаа онцолж байна.

Жил бүрийн 12-р сарын эхээр бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдөр тохиодог. Энэ жилийн хувьд улс орны эдийн засаг хямарч салбар бүрд хямралыг хэрхэн яаж даван туулах арга туршлага судалж, үр ашигтай зарцуулалт яаж хийх вэ гэдгийг илэрхийлж ажилласан тухай банк санхүүгийн салбарынхан ярьж байна.

ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн: Энэ онд манай эдийн засаг амаргүй хүнд байсан ч гэсэн эдийн засгийг хөнгөвчлөх, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад манай салбарын мэргэжлийн боловсон хүчин чармайлт гаргаж ажилласан. Энэ жилийн нэг онцлог бол нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтийг их хурлаар батлууллаа. Энэ бол дэлхийн хэмжээнд Монголын аудит нягтлан бодох бүртгэлийн энэ салбарыг хөгжүүлэхэд онцгой тус нэмэр болж байгаа.

 Хоёр ч он дамжин үргэлжилж байгаа хямралын үед ачааны хүндийг үүрч яваа санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийн хувьд шинэчлэн батлагдсан аудитын тухай хууль гарсан нь энэ оны онцлох үйл явдалын нэг байсан байна. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...