УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.12.07

Танил хүн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

“Танил хүн” нэвтрүүлэг энэ удаад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг урилаа.

 Төсвийн яг юуг баталж болохгүй гэж эсэргүүцэж байгаа вэ?

-Эдийн засгийн огцом агшилт бий болж байна. Үүнтэй холбоотой төсвийн хариуцлагагүй сахилга батгүй байдлаас улбаатай хямралтай нүүр тулж байна. Энэ хямралыг гэтэлж давахын тулд шинэ төсвийг маш цэгцтэй хатуу, сахилга баттай баталж гаргахгүй бол цаашлаад эдийн засгийн хямрал улам гүнзгийрнэ. 2017 онд гадаадаас зээлж авсан бондоо эргэн төлнө.

Ийм хэмжээний төлбөрүүд араасаа нэхэгдэх учраас одооноос цаг хугацаа боломж бололцоо нөөцөө барих үүднээс хариуцлагатай байх ёстой гэж бодож байгаа.  Төрөөс баримталж байгаа мөнгөний бодлогийн үндсэн чиглэл төсөв хоёр хоорондоо уялдахгүй, зөрчилдөж явж ирсэн.  Өнөөдөр төсвөө алдагдалгүй батлах ёстой гэсэн байр суурин дээр эхнээсээ байсан.

Хүч түрээд баталчих юм бол ард талд нь ямар сөрөг үр дагавар байгаа вэ?

-Хүч түрээд баталсан тохиолдолд тодотгол хийхээс өөр аргагүй болно. Төсвөө батлаад хоёр сарын дараа дахин төсөв тодотгохгүй бол болохгүй гэдэг байдалд орно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/