УИХ-ын гишүүд ‘’Монгол мал үндэсний хөтөлбөр’’-ийн хэрэгжилттэй танилцав
2011.09.30

УИХ-ын гишүүд ‘’Монгол мал үндэсний хөтөлбөр’’-ийн хэрэгжилттэй танилцав

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Балдан-Очир, Р.Буд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, П.Алтангэрэл нар Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах зорилгоор нийслэлд 16 аймгаас хүрэлцэн ирсэн малчидтай уулзаж ярилцлаа.

Дээрхи малчид ‘’Алтан намар үзэсгэлэн’’-ийн хүрээнд зохион Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Шилмэл мал үзэсгэлэнд арвин ашиг шимт 30 гаруй үүлдэр, омгийн 370 гаруй мал, амьтанг авчирсан байна. Учир нь малын үүлдэр угсааг сайжруулан, эрүүлжүүлэх, эрсдэлд даах чадварыг сайжруулах зэрэг нь ‘’Монгол мал хөтөлбөр’’-т тусгагдсан зорилтуудын нэг хэсэг юм.

2010 онд батлагдсан ‘’Монгол мал үндэсний хөтөлбөр’’ таван үндсэн зорилттой бөгөөд 87 хөтөлбөрийг багтаасан бүтэцтэй чухал хөтөлбөр. Монгол мал хөтөлбөрийн үндсэн зорилтуудын хувьд,

Нэгдүгээрт, Малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах

Хоёрдугаарт, Үүлдэр угсааг сайжруулах

Гуравдугаарт, Малын эрсдэл даван туулах чадварыг сайжруулах

Дөрөвдүгээрт,Сум орон нутагт малын түүхий эдийн чанартай бэлтгэх иж бүрэн тогтолцоог бий болгох

Тавдугаарт, чанартай бэлтгэгдсэн малын түүхий эдийг биржээр борлуулах явдал юм.

 

‘’Монгол мал үндэсний хөтөлбөр’’ бол нөхөн сэргээгдэж байдаг мал аж ахуйг дэмжих үндсэн тулгуур баримт бичиг болж байгаа бөгөөд цаашид мал аж ахуйг дэмжсэн бодлогын хэрэгжилтэнд анхаарахын чухлыг Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн 16 аймгийн малчидтай уулзалт хийсэн УИХ-ын гишүүд хэлж байв. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хэлэхдээ,

 

‘’Монгол малын товч тодорхой бүртгэлийг бий болгох үүднээс бүх мал үржлийн бүртгэл, гэрчилгээтэй болно. Малыг индексжүүлэн хонь ямаанд тусгай баар код бүхий ээмэг зүүх бол харин тэмээ ямаанд чип суулгаснаар малын хулгайг бүрэн зогсоох нөхцөл бүрдэхнээ. Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газраас 2.4 тэрбум төгрөгийн зарцуулан, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа’’ болохыг хэлсэн юм.

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд малчдыг дэмжих зорилгоор ,‘’Төрөөс малчдын талаар баримтлах бодлого’’, ‘’Монгол мал үндэсний хөтөлбөр’’, ‘’Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хууль’’ гэх мэтчилэн мөн газар тариаланг мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд мах, сүү, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ноогдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэсэн зэрэг бодлогын арга хэмжээ авсан юм. Үүний нэг болсон Монгол мал хөтөлбөрийг санаачлагч 17 гишүүдийн зарим нь ийнхүү өнөөдөр ‘’Монгол мал хөтөлбөр’’-ийн нэг хэсэг болсон малыг индексжүүлэх ажлын зохион байгуулалттай танилцахаар малчидтай уулзалт хийсэн болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.