Хан-Уул дүүргийн төсвийн төслийг өргөн барьлаа
2015.12.08

Хан-Уул дүүргийн төсвийн төслийг өргөн барьлаа

Хан-Уул дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны орон нутгийн тодотгосон төсвийн төсөл, 2016 оныорон нутгийн төсвийн төсөл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилтын биелэлт, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны зорилтын төслийг ХУД-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат нар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэгт 2015 оны 12-р сарын 7-ны өдөр өргөн барилаа. Хан-Уул дүүргийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2015 оны 12-р сарын 18-нд зохион байгуулагдаж 2016 оны дүүргийн төсвийг хэлэлцэн батлах юм.