2015.12.09

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй авах боломжтой

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.

Програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган өнгөрсөн долоо хоногт болсон. Үүний үр дүн нь юу байсан бэ?

Үр дүнгийг нь ярихаасаа өмнө ямар үе шатлалтай яаж явсан бэ гэдгээс эхлэх нь зөв болов уу. Програм хангамжийнн салбарыг хөгжүүлэх асуудал нь нэн тэргүүний асуудал. Энэ талд ямар бодлогыг барьж ажиллах ёстой вэ гэдгийг одоогоос гурван жилийн өмнө гаргасан. Үүний хүрээнд 2013 онд анхдугаар  чуулганаа хийж байсан. Хоёрдугаар чуулганыг 2014 онд зохион байгуулж байв. Програм хангамжийн компаниуд зээлэнд тулгуурлан хөгжихөд боломжгүй асуудлууд гарч байна гэж нэгдүгээр чуулганаа дүгнэсэн. Үүний үр дүнд зээл өгч болно харин барьцаатайгаар өгөх хэрэгтэй гэсэн гаргалгааг гаргасан.

11 үйлчилгээг хийх гэж байгаа гэсэн. Үүнд юу, юу багтаж байгаа вэ?

Бид олон сонголтыг гаргаж өгч байгаа. Хэрэв та хүсвэл ezasag.mn веб хуудас руу ороод төрийн үйлчилгээг авч болох нь ээ гэсэн үг. Уг веб-д 25 үйлчилгээ орсноос гурван үйлчилгээг нь шууд өгч байгаа. Энэ үйлчилгээг авахын тулд ТҮЦ машинаас нэг удаагийн паспортоо үнэ төлбөргүй аваад нууц үгээ үүсгэж төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Хэдий хурдан хугацаанд интернет орчинд үйлчилгээг авах боломжтой вэ?

    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү