Ховдоос ардчиллын салхи эхэлсэн гэж сануулав
2015.12.09

Ховдоос ардчиллын салхи эхэлсэн гэж сануулав

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан хувьсгалын өдрүүдэд өөрийн төрсөн нутаг болох Ховд аймагт ажиллаж байна.

Тиймээс тэрбээр ажлынхаа хажуугаар баярынхаа өдрийг тэмдэглэхээ мартсангүй. Ингэхдээ Ховд аймгаас ардчиллын салхи эхэлсэн юм шүү гэдгийг ч сануулаад амжлаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ховд аймагт ажиллаж байна. Ховд Их сургууль, Ард Аюушийн талбайгаас Ардчиллын салхи эхэлсэн гэж үздэг. Тэр утгаараа Ардчилсан хувьсгалын энэ өдөр аймгийн Засаг дарга, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, Ховд Их сургуулийн оюутны төлөөллийн хамт Галданбошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө” хэмээн бичсэн байна.