2012.03.01

Мэндчилгээ

Монгол Улсын улстөрийн ууган манлай хүчин Монгол Ардын Нам үүсэж хөгжсөний түүхт 91 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан үе үеийн намын гишүүд, дэмжигчид, намын байгууллагын ажилтан, ажиллагсад, идэвхтэн сонгуультнууд болон ахмадууддаа баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.


Манай намаас 2010-2011 оныг "Ард түмнээ сонсох жил" болгон зарлаж, гишүүд, нийт иргэд, сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, санал хүсэлт бүрийг анхааран судалж, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээр ажилласан. Энэ оны хоёрдугаар сарын эхээр хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаанаар "Ард түмний хөгжлийн 20 жилийн хөтөлбөр"-ийг хэлэлцэн баталлаа.

 

Хорин жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр уг хөтөлбөрт тусгагдсан асуудлууд нь манай намын гишүүд, дэмжигчид, Монголын нийт ард түмний санал хүсэлтэд үндэслэсэн, хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн тооцоо, судалгаа бүхий баримт бичиг юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай намын гишүүд, дэмжигчид төдийгүй  Монголын нийт ард түмний өнөө, ирээдүйн амьдралын баталгааг хангаж, улс орны хөгжил, дэвшилд томоохон өөрчлөлтийг авч ирэх болно. Өмнөх онд манай намын түүхт 90 жилийн ойг бүтээл арвинтай угтсан амжилтаа бататган, 2012 онд ч эв нэгдэлтэй, эрч хүчтэй хамтран ажиллана гэдэгт намын гишүүд, дэмжигчид, нийт сонгогчид, ард иргэддээ итгэж байна. Үе үеийн намын гишүүд, дэмжигчид, намын байгууллагын ажилтан, ажиллагсад, идэвхтэн сонгуультнууд болон ахмадууддаа "Баясгалан" хэмээх усан Луу жилдээ санасан сэдсэн бүхнээ биелүүлж, энх амгалан, түвшин жаргалтай байхыг ерөөе.

Улсын их хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.