Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2015.12.09

Богино хугацаанд АҮ-ын сайдын санаачлагатайгаар хэд хэдэн ажлыг хийсэн

Хариуцлагатай нийгмийн төлөө нэвтрүүлэгт Аж үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох оролцлоо.

Өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн гол, гол ажлынхаа талаар дурдвал?

АҮЯ удахгүй нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Богино хугацаанд Аж үйлдвэрийн сайдын санаачлагатайгаар хэд хэдэн ажлыг хийсэн. Яам байгуулагдсаны дараагаар Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсан. Үүний дараа Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлогыг баталсан юм. Хэдийгээр богино хугацаанд баталсан хэдий ч өмнө нь бодлогын төсөл боловсруулагдаж байсан.

Чөлөөт бүсэд одоо ямар ажлууд хийгдэж байна вэ?

Чөлөөт бүс нь гадаад зах зээл дээр гаргах,  үйлдвэрлэл үйлчилгээ гээд олон төрлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх том дэд бүтэц юм. Эдгээр бүсүүдэд хуулийн дагуу гаргах олон журмууд бий. Журмуудыг батлуулсан, одоогоор хэрэгжүүлэх ажилдаа орж байгаа.

Сайншандын аж үйлдвэрийн паркийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү