Тэмүүжин.Х 2015.12.09 | Телевиз: TV5

Хэрэгтэнг шоронд оруулах үйл явц нь хохирогчийн хүсэл биш

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

Эрүүгийн шинэчилсэн хуулиар шоронжсон байдлыг арилгаж чадсан уу?

Хүрсэн. Эрүүгийн хуулийг дангаар нь ярих боломжгүй. Зөрчлийн болон Эрүүгийн хууль гээд хоёр хууль нь цогцоороо нийгмийг шоронжуулсан, шударга байдлыг тогтоох гэж оролдож байгаа хариуцлагын тогтолцоог зэрэмдэглэсэн. Энэ олон шүүмжлэлийг засахын тулд цогцоор нь харах ёстой гэж үзсэн. Хуучин Эрүүгийн хууль, Захиргааны хууль тус тусдаа байсан. Нийгэмд хариуцлага хүлээлгэх тогтолцоо нь нэгдмэл, нэг тогтсон бодлоготой, стандарт арга зүйн хувьд алдаа мадаггүй, зөрчилдөхгүй байснаар тухайн нийгэм илүү хариуцлагатай болно.

 Шинэ хуулинд хохирол барагдуулах тал дээр ямар зохицуулалт оруулсан бэ?

Гэмт хэргийг шүүн хэлэлцэх явцтай холбоотойгоор эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгддөг хүн бол хохирогч. Ял өгөөд шоронд оруулж байгаа нь хохирогчийн хүсэл сонирхол огт биш. Энэ бол нийгмийн, хуулийн зорилго.

                    Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү