Батцэрэг.Н 2015.12.11 | ХМА: Яам

Н.Батцэрэг сайд НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн 21-р хуралдаанд үг хэллээ

Н.Батцэрэг сайд НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн 21-р хуралдаанд үг хэллээ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг

Парис хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр Талуудын Бага Хурлын өндөр дээдхэмжээний хуралдаанд БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

 Тэрээр хэлсэн үгэндээ: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлд хөгжингүй орнуудын технологийг хөгжиж байгаа орнуудаддамжуулах болон нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм. 

Хуралдаанд 195 орны төрийн тэргүүнүүд болон Байгаль орчны сайд нар үгээ хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нийтдээ 50,000 орчим төлөөлөгч,ажиглагч талуудын 25,000 төлөөлөгчид оролцож байна.