Нямбаатар.Х 2015.12.11 | ХМА: Дүүрэг

Иргэдийн төлөөлөгчдийн 10-р хуралдаан болж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн 10-р хуралдаан болж байна.
СХД-ийн ИХТ-ийн дарга Х.Нямбаатар

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүрийн эцсээр дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газрын өнгөрч буй оны ажлыг хэлэлцэн дүгнэх, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлахаар хуралддаг билээ. Тэгвэл энэхүү ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар дүүргийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2015 оны Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлт, 2016 оны Нийгэм эдийн засгийн зорилт, Төсвийн төвлөгөө, дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 8 асуудал хэлэлцэх юм. Хуралдаанд оролцож буй нийт Төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүсье.