Хүүхдэд “гар хүрсэн” хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээнэ
Хүүхдэд “гар хүрсэн” хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээнэ
2015.12.16

Хүүхдэд “гар хүрсэн” хүн бүхэн хуулийн хариуцлага хүлээнэ

Сүүлийн үед соошиалд цэцэрлэгийн тогооч ой хүрээгүй хүүхдийг хоолоо идэхгүй байсных нь төлөө зодож буй бичлэг трэнд болж олны дургүйцлийг төрүүлээд байна. Гэвч энэ үйл явдал бага насны хүүхдэд “гар хүрч” байгаа анхны тохиолдол биш юм. Өмнө нь хүүхдийг зодсон, махбодод нь онц ноцтой гэмтэл учруулсан, тэр ч бүү хэл амь насанд нь хүрсэн тохиолдол хүртэл цөөнгүй гарч байсан.

Гэтэл олон нийтэд ил болсон тэдгээр хэргүүдээс гадна гэр бүл болоод орчин тойрныхоо хүмүүсийн хүчирхийлэлд өртөн ямар нэгэн байдлаар гэмтэл авч буй хэчнээн хүүхэд байгааг хэн ч таашгүй. Хэн намайг, хэзээ ирж тамлан зовоох бол гэсэн айдас, түгшүүртэйгээр ургах нарыг угтах тэр л хүүхдүүд хайран. 

Монгол улсын хэмжээнд хүүхдийн бие махбод, сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан хүнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Боловсролын хууль, Хүүхэд хамгааллын хууль, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Эдгээр хуулиудаас хүүхдэд “гар хүрсэн” хүнд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтуудыг тоймлон харууллаа.

Хэнд хамаатай вэ ?
Хүүхдэд "гар хүрсэн" хэн бүхэнд
Хүүхдэд “гар хүрсэн” гэр бүлийн хүнд нь ямар хариуцлага хүлээлгэх вэ ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хэн нэгэн нь хүүхэдтэй удаа дараа хэрцгий хандаж хүч хэрэглэсэн бол хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хязгаарлана.

Хүүхдэд “гар хүрсэн” багшид ямар хариуцлага хүлээлгэх вэ ?
Сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд багш суралцагчиддаа бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх талаар заасан байдаг.
Боловсролын хуульд зааснаар суралцагчийн бие махбодод халдсан багшийг 10000-30000 төгрөгөөр, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгоно. Харин ёс зүйгээ ноцтой зөрчсөн багшийг 50000-60000 төгрөгөөр торгох юм уу багшлах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.

Хүүхдэд “гар хүрсэн” хүмүүст эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ ?
Шинэ эрүүгийн хуулинд хүүхдэд “гар хүрсэн” хүмүүс хүлээлгэх хариуцлагатай холбоотой ямар өөрчлөлт орсон бэ ?
Өнгөрсөн долоо хоногт батлагдсан шинэ Эрүүгийн хуулинд “Хүүхдийг шийтгэх” болон “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ” гэсэн зүйл заалтыг шинээр оруулж ирж хуульчилсан байна.