Энхболд.М Баасанхүү.О 2015.12.17 | Сайт: Vip76.mn

Хар машинаар, мөн гараар давхар тоолдог хууль эрх зүйн зохицуулалттай больё

Хар машинаар,  мөн гараар давхар тоолдог хууль эрх зүйн зохицуулалттай больё

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  

УИХ-ын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын зарим гишүүд Сонгуулийн тухай хуулийг  хэлэлцүүлэхээр санал тавьсан юм.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга М.Энхболд “Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудалд оруулж өгөхийг хүсч байна. 11.24-ны өдөр УИХ-ын даргын захирамж гаргаж ажлын хэсэг байгуулсан. Энэ шийдвэр гарснаас хойш 20 гаруй хоног өнгөрсөн хэдий ч ажлын хэсэг ч хуралдаагүй байна. Ард иргэд өгсөн саналын дүнг үнэн бодитой гэдэгт итгэлтэй байх нөхцлийг бүрдүүлье. Хар машинаар тоолон мөн гараар давхар тоолдог хууль эрх зүйн зохицуулалттай больё “ гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль санаачлах эрх  нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд байдаг. Гэтэл УИХ-ын гишүүдийн хуулийг авч хэлэлцэхгүй байна. Тухайлбал би улс төрийн намын тухай хуулийг өргөн барих гээд З.Энхболд даргын өрөөний үүдэнд хэдэн өдөр суулаа, хүлээж авсангүй. Харин эсрэгээрээ Засгийн газрын хуулийг шөнө дүлээр ч хамаагүй хүлээж авч байна” гэлээ.