Бурмаа.Р 2015.12.17 | Телевиз: TV9

2016 оны сонгуулийн зохион байгуулалтад 16 тэрбум төгрөг зарцуулна

УИХ-ын гишүүн Р.Бурмаа

Сонгуулийн тухай хуулийг батлахад тун бага хугацаа үлдээд байна. Ажлын 11 хоногт багтаан батлахгүй бол 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хүрээнд  ирэх жилийн сонгуулийг явуулах байдалд хүрнэ. Гэхдээ хууль санаачлагчид сонгуулийн нэгдсэн хуулийг батлавал 2016 оны сонгуулийн зохион байгуулалтад төсвөөс 16 тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна.

2016 онд сонгууль ямар журмаар явах нь одоо хуулийн төслийн хүрээнд яригдаж байна. Сонгуулийн сурталчилгааны зардлыг нам эвсэл, бие даагч гэж ялгалгүй Улсын төсвөөс санхүүжилт гаргах нь зүйтэй гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь сурталчилгааны зардлаа гаргах ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Өнгөрсөн хоёр сонгуулийг харьцуулахад сонгуулийн санхүүжилт тав дахин өссөн. Энэ нь завбараагүй үргэлжилвэл мөнгөтэй хүн л сонгуульд ордог нөхцлийг бүрдүүлнэ. Тиймээс шинээр олон хүмүүст нэр дэвших боломжийг хангахын тулд сонгуулийн зардлыг бодитой байлгах зохицуулалт хийж байгаа. Өмнө нь гарван сая хүртэл хандив авч болно, өөрөөсөө мөнгө гаргаж болохгүй гэдэг байдлаар 14 хоногийн дотор хандиваа цуглуулаад сонгуулийн зардлыг гаргасан байх ёстой гэх зохицуулалт байсан нь бодит байдалд худлаа тайлан гаргах нөхцөл бүрдүүлдэг. Хандиваа цуглуулах үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байна. Мөн өөрийн хөрөнгө, орлогоосоо сонгуулийн сурталчилгаанд зарцуулж болно гэх мэт олон зохицуулалт хийсэн байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...