Бурмаа.Р 2015.12.17 | Телевиз: МОНГОЛ TV

Сонгуулийн хуульд санхүүжилтийн олон боломжийг нээж өгсөн

УИХ-ын гишүүн Р.Бурмаа

Энэ удаагийн Зочны ярилцлагын цагт УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцож байна.

Сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдлээ. Сонгуулийн тухай дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад нэгтгэгдэж байна. Сонгуулийн тухай хуульд санхүүжилтийн асуудлыг яаж тусгасан байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал. Энэ удаагийн сонгуулийн тухай хуулийн шинэ төсөлд хандиваа яаж босгохоор тусгасан байгаа вэ?

-Өмнө нь нэр дэвших эрхээ авсны дарааа нэг дэвшигч хандвын дансаа нээдэг. 14 хоногийн дотор хандиваа цуглуулна бас сурталчилгаагаа хийгээд эхлэсэн байх ёстой. Маш богино хугацаанд л ажлаа эхлүүлэх болдог л доо. Манайх шиг уудам нутагтай газар нэг аймагт нэр дэвшээд явж байгаа хүн 14 хоног дотор бүхнээ амжуул, мөнгөө ч босго гэдэг нь хүнд заалт байгаа.

Мөн өөрөөсөө мөнгө гаргахыг хориглосон зөвхөн хандиваар босгоно гэж заасан байдаг нь бодит байдалд хуурамч тайлан гарах нөхцөлд хүргэдэг. Тиймээс шинэ хуулийн төсөлд улс төрийн намууд хандивийн данс нээж болно энэ хугацаанд гадагшаа зарцуулахгүй хандив цуглуулах боломжийг нээж хандвийн дүн мэдээг тайлангаа хүргэж байх шаардлагатай байгаа.

Хандив нь жилд нэг удаа иргэнд 5 сая хүртэл, хуулийн этгээд бол 15 сая хүртэл  хандив авч болно гэдэг заалт бий. Харин төрийн болон орон нутгийн өмчид компаниуд хандив өгч болохгүй гэсэн хоригтой. Хувь нэр дэвшигч хуулийн дагуу хөрөнгө орлогийн мэдүүлгээ бүртгүүлсэн орлогоосоо сонгуулийн санхүүжилтэд оруулж болох эрхийг нээж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....