Хүүхэд харах үйлчилгээний багш нарын сургалт эхэллээ
2015.12.22

Хүүхэд харах үйлчилгээний багш нарын сургалт эхэллээ

Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг баталсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/151 дугаар тушаалаар “ХҮҮХЭД ХАРАГЧИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЖИШИГ ХӨТӨЛБӨР”-ийг баталсан.

Энэ дагуу Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалт өнөөдөр эхэлж байгаа юм.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь Бага насны хүүхдийн хөгжлийг стандарт, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг эрх зүйн баримтыг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсрол хүрэлцээгүйн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59 мянган хүүхдэд халамж, хамгааллын үйлчилгээг үзүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон эцэг эх, асран хамгаалагчийн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжийг олгох зорилготойюм. Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нийт 31 мянга 413 эцэг, эх, асран хамгаалагч байгаа бөгөөд хуулийн хэрэгжсэнээр тухайн өрхийн орлого нэмэгдэх төдийгүй 15 000-30 000 иргэн байнгын ажлын байртай болох урьчилсан тооцоо байгаа ажээ.

Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын хүрээнд 21 аймаг, нийслэлийн 120 төлөөлөгчид үндсэн таван чадамжийн мэдлэг чадавхийг эзэмшинэ. Үүнд:

-Хүүхдийн эрх, хамгаалал

-Хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэр

-Хүүхдийн хоол тэжээл

-Хүүхдийн хөгжлийн дэмжих арга зүй

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй

Тус сургалтыг “Гүүд Нэйборс Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр зохион байгуулж байна.