Одоохондоо шийдэлд хүрсэн ямар ч асуудал байхгүй байна
2015.12.22

Одоохондоо шийдэлд хүрсэн ямар ч асуудал байхгүй байна

Сонгуулийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс УИХ-ын гишүүд гурван хуулийн төсөл санаачилан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж байсан. Хуулийн төслүүдийг нэгтгэхээр УИХ тогтоод байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалд тулгуурлаж нэгдсэн хуулийн төслийг боловсруулах нь зөв гэж УИХ-ын ажлын хэсгийн гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Зарчмын шинжтэй томоохон асуудлыг тойрч ярьж байгаа. Холимог тогтолцоог авах тэр дотроо 28-г бүсчилэх үү ямар байдлаар авч явах уу гэдэг талаар. Мөн нутгийн сонгуулийг, аймаг сумын сонгуулийн хамт явуулах эсэх, хяналтын тооллого гэх мэт хэдэн асуудлыг талаар ярьж байна.

Тодорхой аль нэг асуудалд байр суурь нэгдсэн үү?

-Одоохондоо шийдэлд хүрсэн ямар ч асуудал байхгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Хамгийн сүүлийн байдлаар бүсчилнэ гэж яригдаж байна. Мөн нэр дэвшигчийг нам эрэмбэлдэг нь хэвээр үлдэнэ гэж байна. Энэ асуудалд байр суурь зөрөх байх. Таван бүс болгоод 28 бүсд байгаа хүмүүсийг хуваая гэвэл нэг бүсд зургаа орчим хүн оногдох болно. Тэр зургаан мандатын эрхийг авахын тулд наад зах нь 17-с дээш хувийн санал авах шаардлагатай. Тэгэхээр таван хувийн босго гэж байхгүй 17 хувийн босго гэж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Жагсаалтын хувьд томсгоод бүс, баруун, ханай, төв, Улаанбаатар бүс гэж явах гээд байна. Мөн зөвхөн намын нэрээр явах биш цуг намаа төлөөлсөн хүмүүс нь явах хэлбэр өнөөдрийн байдлаар яригдаж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...