"Жендэр, хүний эрхийн элч"-ийг тодрууллаа
2015.12.24

"Жендэр, хүний эрхийн элч"-ийг тодрууллаа

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2014 оноос Жендэрийн асуудлаар эерэг ойлголт түгээх, нөлөөлөх зорилгоор хоёр элчийг тодруулан хамтран ажиллаж ирсэн.

Жендэр, хүний эрхийн элч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, олон нийтэд эерэг мэдээлэл хүргэх, төсвийг жендэр мэдрэмжтэй болгох зорилгоор УИХ-ын гишүүд болон бусад төлөөлөлд хандсан ухуулга нөлөөлөл хийх чиглэлээр Жендэрийн үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах зорилготой юм.

 2014 онд УИХ дахь Жендэр, хүний эрхийн элчээр УИХ-ын гишүүн, УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Батцогт нартай хамтран ажилласан байна.
Харин энэ жилийн "Жендэр, хүний эрхийн элч”-ээр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарыг тодрууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд УИХ дахь 2015 оны “Жендэр, хүний эрхийн элч” гишүүд жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангах тухай болон Жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах дадалд суралцах сэдвээр залуучуудад зориулан лекц уншлаа.Мөн Жендэрийн үндэсний хорооны 2015 оны "Шилдэг салбар зөвлөл"-өөр Сангийн яамны салбар зөвлөл, "Шилдэг хамтрагч байгууллага"-аар Удирдлагын академи, "Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч" -ээр Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэл нар тус тус шалгарлаа.