Энхбаяр.Ж 2015.12.24 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 30 хувьтай тэнцэх далд эдийн засаг ил гарчээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн юм

. Тэрээр “Хууль гарсантай холбогдуулан ил болж буй хөрөнгө, мэдүүлгийн дурдсан тоо хэмжээ 8 их наяд хүрлээ гэж сонссон. Энэ талаар тодруулна уу. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ. Ийм хэмжээний далд эдийн засаг оршиж байсан нь бодитоор гарах үед ямар шалтгаанаас үүсч байгаа вэ гэдэг хууль эрх зүйн өөрчлөлтийн судалгаа, жагсаалт гарах уу. Ямар, ямар  хуулиас үүдээд ингэж далд мөнгө үүсэх  бололцоо үүсчиэх вэ” гэлээ.

 Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулсан юм.