Тэрбишдагва.Д Ганбат.Д 2015.12.25 | Сайт: Vip76.mn

Ганц нэг хүмүүсийг бодоод гурилын үнийг өндөр хэвээр нь бариад байх уу?

Ганц нэг хүмүүсийг бодоод гурилын үнийг өндөр хэвээр нь бариад байх уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын Д.Ганбат “Үрээ идэхээр үнээгээ ид гэдэг үг бий. Үрийн асуудлыг оруулж ирж байгааг дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан хэд, хэдэн зүйлийг тодруулмаар байгаа. Дэлхийн зах зээлд бүх юмны үнэ буурч байхад гурилын үнэ л буухгүй байна. Манай аймаг боомтгүй аймаг. Гурилын үнэ 1100 байгаа. Үр тариатай холбоотой маргаан их бий. Ганц нэг хүмүүсийг бодоод гурилын үнийг өндөр хэвээр нь бариад байх юм уу.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөдөр их чухал асуудлыг хэлэлцэж байна. Үрийн нөөцийн асуудал их чухал, гэтэл их оройтож орж ирлээ. Цаашдаа ямар бодлого явуулах вэ. 2000 онд үр байтугай улаан буудайн тариалалтын 10 хэдхэн хувьтай байсан. Тэрнээс хойш улаан буудайн тариалалт сайн нэмэгдээд үрийн хөтөлбөр зэрэг олон бодлогууд явагдаж байсан.  Цаашдаа ямар сортын үрийг хаанаас оруулж ирэх вэ?

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх УИХ-ын гишүүд асуулт тавьж байна.