Бат-Эрдэнэ.Б Баасанхүү.О Баянсэлэнгэ.З Ганбат.Д 2015.12.25 | Сайт: Vip76.mn

Бид Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулан хийх ёсгүй

Бид Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулан хийх ёсгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ асуудалтай холбоотой зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.  

  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль санаачлагч ажлын хэсэгт ордоггүй учраас өөрийн санаачилсан хуулийн гол заалт орсон уу үгүй юу гэдгийг ажлын хэсгийн хүрээнд дүгнэхэд хүндрэлтэй болж байна. Үндсэн зарчим нь хүн дугуйлах гээд байна уу, нам дугуйлах гээд байна уу? 2016 оны сонгуульд оролцохдоо УИХ-ын гишүүн гэдгээрээ биш, нэр дэвшигч гэдэг байр сууринаас сонгуульд оролцоно. Тиймээс улс төрийн намуудтай адил түвшинд сонгуульд оролцох ёстой. Энэ хууль улс төрийн нийт намын эрх ашгийг хангасан уу?

Үүний дараагаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “48:28 –аа хэвээр нь батлахад Үндсэн хуулийг дахин зөрчсөн асуудал үүсэхгүй юу. Бид Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулан хийх ёсгүй.  Биднийг төлөөлдөг ард түмний хүсэл сонирхол, саналуудыг тусгах нь зүйтэй. Хар машинаар тоолон, давхар гараар тоолоход зөрүү гарах юм бол аль саналын үр дүнгээр эцэслэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Иргэд их шүүмжилж, бухимдалтай байгаа. 2012 оны Сонгуулийн хуульд иргэдийн хүлээн авахгүй байгаа хоёр зүйл бий. Иргэдийн сонгохыг хүсэхгүй байгаа хүмүүсийг 28-ын нэрд оруулснаар эцсийн дүнд нь намын нэр унаж байна.Ард түмэн бүгдийг харж, мэдэж байгаа. Иргэдийн амьдрал хүнд байна. Шударга ёсыг тогтооно гэж ярьдаг хэдий ч үнэндээ шударга зүйл алга.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өнгөц харахад дарга цэргээ сонгох гэж байгаа хууль мэт боловч тийм биш. Монголын ард түмэн төрөө сонгох гэж байгаа үйл явц. Засгийн газраа хэвийн байгууллагууд, улс орноо хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хууль.