Бакей.А 2015.12.28 | Сайт: Shuud.mn

Нэр дэвшигчдийн хувьд баян, хоосны ялгаа гарахгvй байх гэж найдаж байна

Нэр дэвшигчдийн хувьд баян, хоосны ялгаа гарахгvй байх гэж найдаж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

УИХ-ын чуулганы баасан гарагийн vдээс хойш нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг баталсан. Чуулганы vдээс өмнөх хуралдааны завсарлагаанаар УИХ-ын гишvvн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг авсан юм.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшил­цөлд хvрсэн гэсэн. Хугацаанд нь амжиж батлаад явуулахаар шийджээ.

-УИХ дээр Сонгуулийн тухай хуулийн гурван төсөл орж ирсэн. Өргөн барьж, хэлэлцvvлгийн шатандаа явж буй хоёр хуулийг байнгын хорооны хурал дээр хэлэлцсэн юм. Улмаар орж ирсэн хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх асуудал дээр санал нийлсэн. Р.Бурмаа нарын өргөн барьсан сонгуулийн тухай хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж зарчмын зөрvvтэй саналыг нэгтгэн анхны хэлэлцvvлгийг хийлээ.

Гурав дахь нь болох О.Баасанхvv нарын өргөн мэдvvлсэн хуулийн тухайд ажлын хэсэг дээр анхнаасаа нэгтгэж явъя гэх санал гарсан. Гэхдээ энэ хуулийг өргөн барьсан гишvvдийн дийлэнх нь уг хуулийг тусад нь хэлэлцvvлье гэх саналыг бичгээр гаргасан. Тиймээс уг хуулийн төслийг ажлын хэсэг, байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцvvлгийг хийе гэсэн төлөвлөгөө гаргасан юм.

Р.Бурмаа, Су.Батболд нарын өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцvvлгийн vеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын шинжтэй хэд, хэдэн гол санал бий. Жишээлбэл Р.Бурмаа нарын өргөн мэдvvлсэн хуулийн төслийг суурь хууль болгоё. Томсгосон тойргийг 48 мандаттай, жагсаалтыг 28 мандаттай байх системийг хэвээр хадгалсан холимог системийн тогтолцоотой байлгах, УИХ-ын ээлжит сонгуулийг нийслэлийн болон аймгийн ИТХ-ын сонгуультай нэг өдөр хамтад нь зохион байгуулах, саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолж, нийт хэсгийн хорооны 50 хvртэлх хувьд давхар гараар тоолъё гэж зөвшилцсөн. Ерөнхийдөө санал тоолох машины эргэлзээ, хардалтыг л vгvй болгох vvднээс уг саналыг гаргасан л даа.

-УИХ-ын чуулганаар яг одоо хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуульд зааснаар арилжааны телевизvvд нэр дэвшигч, нам эвсэлд нэг өдрийн эфирийн цагаас ганц цагийг зарцуулна гэж заасан байгаа. Энэ нь шинээр нэр дэвшин гарч ирж буй хvмvvс олон нийтэд өөрийгөө таниулахад хэтэрхий бага хугацаа гэж шvvмжилж байгаа. Энэ өөрчлөгдөх болов уу?

-Яг энэ асуудлыг хөндөөгvй учраас төсөлд ямар байдлаар тусгагдсан тэр хэвээрээ явж байгаа гэж ойлгож болно. Төсөлд арилжааны телевизvvдийн хувьд өдөрт нэг цаг сурталчилгааных байна гэж заасан. Энэ нь сонгуульд оролцож буй нам, эсвлvvдийн хувьд ижил тоогоор цагаа хувиарлана гэж заасан байгаа.

-Жишээлбэл 10-аад нам байлаа гэхэд нэг бvтэн цагаа тэнцvv хувааж өглөө гэхэд нэг намд 10 орчим минут байна гэсэн vг биз дээ?

-Тvvнийг бол ганцхан өдөр гэхгvй сонгуулийн сурталчилгааны бvхий л өдрvvдэд хуваах байдлаар зохицуулж болох байх.

-Vvнийг хэлэлцvvлгийн явцад горимын саналаар өөрчлөх боломжгvй хэрэг vv?

-Энэ асуудлыг анхны хэлэлцvvлгийн шатанд хөндөөгvй учраас эцсийн хэлэл­цvvлэгт өөрчлөх боломжгvй.

-Сонгуулийн өдөр болтол нэр дэвшигчдийн зураг, уриа өлгөөтэй байх талаар заасан байгаа. Энэ нь хэн нэгэн мөнгөтэй этгээд дуусан дуустал тухайн самбарыг худалдаад авчихвал иргэдийн санал өгөх явцад нөлөөл vзvvлэх юм биш vv?

-Хэд хэдэн асуудлыг хязгаарлах чиг барина гэж байгаа. Эхнийх нь сурталчилгааны самбар, хоёрдугаарх нь тухайн нам эвслийн туг далбаа, зурагт хуудас. Эдгээрийг хуучин хуулиар бол сонгуулийн санал өгөхөөс нэг хоногийн өмнө авсан байх ёстой. Гэтэл энэ хугацаанд амжиж авахгvй бол өрсөдөгч нар биесээ янз бvрийн байдлаар чадах гээд, нэр дэвшигчдийн дунд буруу өрсөлдөөний журмаар маргаан гардаг талтай. Тиймээс vvнийг болье гэж vзсэн.

-Гэхдээ самбаруудыг vнэ төлбөргvй ашиглуулах тухай заасан?

-Хуулийн төсөлд зааснаар тэгж, vнэ төлбөргvй ашиглуулна гэж заасан. Мэдээж энэ тохиолдолд нэр дэвшигчдийн хувьд баян, хоосны ялгаа, нэр дэвшигчдийн дунд санхvvгийн чадавхийн талаарх асуудал гарахгvй байх гэж найдаж байгаа.

-Самбарууд чинь хувийн хэвшлийнх шvv дээ.

-Хувийнх ч гэсэн ялгаагvй. Vvнийг бол хууль санаачлагчдаас асуусан нь дээр.

-Сонгуулийн тухай хуулийг цагийг нь тулгаж, тухайн парламентийн гишvvд өөрсдөдөө зориулан батал­даг гэдэг. Энэ удаагийн хуулийн төсөл мөн л энэ зарчмаар ороод ирэв vv дээ?

-Vvнтэй санал нийлэхгvй. УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хоёр жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Өнөгрсөн хугацаанд маш олон удаа хуралдаж, хэлэлцvvлэг зохион байгуулсны vр дvнд энэ хуулийн төслийг боловсруулсан.

Яах вэ Засгийн газар солигдож, улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. МАН Засгийн газарт хамтарч ажиллахдаа улс орны нийгэм, эдийн засаг, хөгжилтэй холбоотой томоохон асуудлыг шийдэж, улстөрийн намуудын тухай болон сонгуулийн тухай хууль, төрийн албаны тухай зэрэг хуулийг хэлэцэн баталъя гэж байсан. Харамсалтай нь амжаагvй, хугацаа нь хойшилсоор арваннэгдvгээр сарын 6-нд УИХ-д суудалтай гурван бvлэг тус бvртээ сонгуулийн тухай хуулийг өргөн барилаа. Тvvнээс биш суурь болгож буй Р.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөл аль хэдийнэ бэлэн болчихсон байсан. Хэрвээ хамтарч байх vедээ цаг алдаагvй бол хугацаа тулахгvй байх боломж байсан.