УИХ-ын баз хүргэчүүлийн гэр бүл анх удаа хамтдаа
2015.12.28

УИХ-ын баз хүргэчүүлийн гэр бүл анх удаа хамтдаа

Энэ удаагийн парламентад баз хүргэчүүл хамт төр барилцаж байгаа.

2012 оны сонгуульд өөрсдийн төрсөн нутаг болох Ховд аймагт хамт нэр дэвшицгээж, хамт ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Бямбацогт хоёр гэргий нартайгаа анх удаа хамтдаа зургаа татуулсан нь энэ. Баз хүргэчүүлийн эгч, дүү эхнэрийг Ц.Ганчимэг, Ц.Ганцэцэг гэдэг.

Энэхүү зургийнхаа талаар С.Бямбацогт гишүүний гэргий Ц.Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа "Шинэ оны мэнд дэвшүүлье. 2016 оны босгон дээр бид нар анх удаа хамтдаа зургаа авахууллаа. Дурсгалтай сайхан мөч байлаа" гэжээ.

Эгч дүүстэй гэрлэсэн нэг айлын хүргэчүүл атлаа өдий хүртэл 4-үүлээ хамтдаа зураг даруулж байгаагүй гэдэг сонин байгаа биз.

Хоёр өөр намаас нэг тойрогт өрсөлдөж байсан тэд ирэх сонгуульд ахиад л ана мана үзэлцэх болов уу, яах бол...