Оюунхорол.Д 2015.12.28 | Телевиз: TV5

“Шилдэг нийгмийн зүтгэлтэн”-ээр Д.Оюунхорол гишүүн тодорлоо

“Шилдэг нийгмийн зүтгэлтэн”-ээр  Д.Оюунхорол гишүүн тодорлоо

Нийслэлийн НАМЭХ-ноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Гоо сарнай- 2015” шилдгүүдээ нэрлэлээ.

Энэ удаагийн арга хэмжээ эмэгтэйчүүд ногоон дэлхийн төлөө хамтдаа уриан дор зохиогджээ.

 “Шилдэг нийгмийн зүтгэлтэн” шагналаар боловсролын шинжлэх ухааны доктор, МУ-ын гавъяат багш, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Сонгуулийн тухай хуульд Эмэгтэйчүүдийн квотыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа шагнагдсан юм.

“Оны босгон дээр олон хүмүүсийн хийж бүтээсэн ажлыг үнэлж, дүгнэж, урам хайрласан сайхан арга хэмжээ боллоо. Өнөөдөр улс төрчийн шагналыг авч байгаадаа баяртай байна. Монголын сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон ТББ-ууд хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаа” гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ.