Батцэрэг.Н 2015.12.30 | ХМА: Яам

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг салбарынхаа шилдгүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг салбарынхаа шилдгүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг төрийн дээд одон медалиар шагнагдсан салбарынхаа шилдэгүүдэд шагналыг нь гардуулан өгч, энгэрийг нь мялаалаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор Богд хан уулын дархан цаазат газрын дарга Ц.Ширэндэв, Хан хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын орлогч дарга Б.Дүгэрсүрэн нар тус тус шагнагдсан бол алтан гадас одонгоор ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтанцэцэг, алтайн өвөр говийн сав газрын усны мэргэжилтэн Б.Санлай нар тус тус шагнагдаж шинэ оны босгон дээр хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө үнэлүүллээ. Салбарынхаа шилдэгүүдэд шинэ оны баярын мэнд хүргээд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор Богд хан уулын дархан цаазат газрын дарга Ц.Ширэндэв,

 

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор Хан хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын орлогч дарга Б.Дүгэрсүрэн

 

Алтан гадас одонгоор ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтанцэцэг,