2010.05.18

Б.Бат-Эрдэнэ: АТГ-ын мэдээллийг хуулийн дагуу сонссон

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай байнгын хорооноос төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Сонсголыг хэр амжилттай болсон гэж дүгнэж байгаа вэ?

-Хууль зүйн байнгын хороо парламентын түүхэнд анх удаа нээлттэй сонсгол зохион байгууллаа. Өмнө нь манай байнгын хорооны Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Авлигын эсрэг хуульд АТГ УИХ-д ажлаа мэдээлнэ гэсэн заалт бий. 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталж байхад АТГ-ын ажлыг УИХ-аар хэлэлцэнэ гэж байсныг өөрчилж, мэдээлнэ гэж баталсан юм. Ингэж өөрчилсөн нь АТГ бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэсэн зарчмыг хадгалсан хэрэг. Энэ удаагийн нээлттэй сонсгол хэд хэдэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хуулийн да-гуу АТГ-ын мэдээллийг УИХ сонссон. Хөрөнгө орлогоо мэдүүлэгтээ холбоотой сонсгол нь соён гэгээрүүлэх ач холбогдолтой болсон. Улсын хэмжээнд 54 мянга гаруй албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ  мэдүүлдэг. Ингэж мэдүүлэх явцад хайхрамжгүй, санамсаргүй, санаатай зэрэг зөрчил дутагдал гарсан.

Энэ бүгдийг сонсч, тэр нөхдүудэд хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтнуудыг тайлбаруудыг нийгэмд нээлттэйгээр анх удаа зохион байгуулсан нь ач холбогдол өгсөн гэж бодож байна. Ер нь ажил алба хашиж байгаа хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэгт ач холбогдол егөхгүй, урсгалаараа явж байгаа зүйлүүд бий. Хөрөнгө орлогын мэдүүлгээ алдаа мадаггүй, үнэн зөв бөглөж өгч байх ёстой юм байна, хэрхэн бөглөх талаар ойлголтыг нийгэмд егсөн. Уг сонсголын талаар янз бүрийн өнцгөөс асуудалд хандаж байгаа зүйлүүд бий. Дараагийн сонсголыг ойлгомжгойгоор зохион байгуулна гэж бодож байгаа.

-Үр дүнгийн талаар юу хэлэх вэ?

-Бид тэнд ямар нэгбайдлаар хооронд ньмаргаан мэтгэлцээнявуулаад буруу, зөвийг ньтогтооно гэхээсээ илүү авлигатай тэмцэх үйл ажиллагаа болонхөрөнгө орлогын мэдүүлэгтээ холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг нь болж байна уу, анхаарах зүйл байна уу, хийдэл хаана байна вэ гэдгийг тодруулсан. ХОМ, маягт, журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг судлах, боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Ингэснээр эрх зүйн зохицуулалгыг сайжруулахад анхаарах, хяналт шалгалтын үйл ажиллагааг яаж сайжруулах. Засгийн га-зартай хэрхэн хамтарч ажиллах зэрэг асуудал улам боловсронгуй болно.

-Сонсголд оролцсон хүмүүсийн талаар "Жараахайнууд авчирчихаад нүүрийг улалзуулаад сууж байна. Томчууд нь хаана байна" хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан гишүүд байсан. "Томчуудыг" нээлттэй сонсголд дуудаж тайлбарыг нь сонсгох уу?

-Бүхий л түвшний ажил, албан тушаалтнууд оролцсон л доо. 268 төрийн өндөр албан тушаалт ны хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-т хуульд заасны дагуу хадгалагдаж байна. Харин 54 мянган албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг тухайн байгууллагуудад хадгалагдаж байдаг хуультай. УИХ-ын гишүүнтэй холбоотой зүйл нь Ёс зүйн дэд хороогоор явах ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүдтэй холбоотой гомдол, санал АТГ-т ирээгүй юм билээ. Тодорхой асуудалтай гишүүдийн хувьд шалгагдаад явж байгаа гэсэн. Ер нь Авлигын эсрэг хууль батлагдаж, АТГ байгуулагдсанаас хойш гурав, дөрвөн жил болох гэж байна. Өмнө нь улсын дунджаар хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүллэлт  30 хувьтай явж ирсэн. Энэ жил улсын хэмжээгээр 99.08 хувьтай гэсэн тоо гарсан нь том амжилт гэж бодож байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр өнгөрегч гуравдугаар сард Монгол Улс Авлигын эсрэг конвенцид нэгдсэн орсон улс орнуудын хүрээнд том семинар зохион байгуулсан. Тэр үеэр гаднаас ирсэн төлөөлөгчид Монгол Улсын хувьд тодорхой ур дүнд хүрч ажиллаж байгааг хэлж байсан.

-АТГ шалгаад дууссан, шийдэгдсэн авлигын хэргүүдийн талаарх мэдээллийг сонсох уу?

-Ер нь парламентын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй бай-на гэдэг чинь дэлхийн улс орнуудын жишигшүүдээ. Манай байнгын хороо эхлэлийг нь тавьсан. Одоо Терийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Парламент хэрэг явдлыг шалгадаг, мөрдөн шалгах. шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх мэдлийг булааж авсан, ийм чиглэл зорилготой юм явуулаад байна гэсэн ойлголт нийгэмд бий болоод байгаа шүү дээ. Ийм зүйл байхгүй гэдгийг зориуд хэлье. Харин яг авлигын тодорхой хэргүүдийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулаад тэр нь буруу, энэ нь зөв гэх асуудал руу орж болохгүй гэж үзэж байгаа.

-Хууль зүйн байнгын хороо энэ хаврын чуулганаар хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан бэ. Ажлаа хэдэн хувьтай биелүүлж байна вэ?

-УИХ-ын дарга хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тусгасан захирамж гаргасан. Энэ захирамжид манай байнгын хороо Цагдаа байгууллага болон Эрүүгийн төрөлжсөн хуулийн шинэчилсэн найруулгууд, Төсвийн тодотгол, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэхээр дурдсан байгаа. Үүнээс гадна чуулганы явцад өргөн барьсан хуулийн төслүүд орж ирсний зэрэгцээ, зарим асуудал дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Чуулганы үеэр Тагнуулын бзйгууллагын тухай  хууль, захиргааны хариуцлагын тухай хууль, Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг би.өөрөө ахлаад ажиллаж байна. Манай ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт Цагдаагийн байгууллагын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөгөөнд оруулсан боловч хойшиллоо. Ажлын хэсэгт байгаа АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин гадаадад томилолттой бэйгаа учраас УИХ дахь намын бүлгүүд дээр ажлын хэсгийн мэдээллийг хийж адсангүй. УИХ-аас өгсөн чиглэ дагуу Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, ур лан сэргийлэх асуудлын талаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд холбогдох яам, төрийн захиргааны байгууллагуудаар явж, нийслэл рүү мах оруулдаг хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн ажлын хэсгийнхэн болон холбогдох байгууллагуудтай хамтраад энэ долоо хоногийн сүүлчээр зүүн бүсийн аймгуудыг хамруулан семинар зохион байгуулах гэж байна. Энэ үеэр сум орон нутгийн удирдлага болон малчдын санаа бодлыг сонсоно.

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийн Галт зэвсгийг шууд хэрэглэх хэд хэдэн заалт нэмж орсон байсан..?

-Нэгдсэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу шинэчлэн найруулж тусгасан. Өөрөөр хэлбэл, төслийн дөрөвдүгээр бүлэгт биеийн хүч, гардан тулааны мэх, тусгай хэрэгсэл галт зэвсэг хэрэглэх тухай заалтуудыг тусгасан байгаа.

-Төсвийн тодотголд танай байнгын хорооны зүгээс ямар зүйлийг нэмж тусгах санал оруулж байгаа вэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд 700 сая төгрөгийн санхүүжилт нэмж гаргах санал оруулсан. Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийг баталчихвал цагдаагийнхны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт хөрөнгө тусна. Гэхдээ энэ ирэх оны төсөвт тусгагдана.

-Хэдэн төгрөг нэмж тусгахаар төлөвлөж байгаа вэ?

-Дөрөв орчим тэрбум.

-Амлалт нэхэх ард түмний холбооныхонтой уулзахаар болсон , байсан. Энэ уулзалтаар ямар асуудлыг ярилцах вэ?

-УИХ-аас байгуулсан, Ө.Энхтүвшин гишүүний ажлын хэсгийнхэн Амлалт нэхэх ард түмний холбооныхонтой хэд хэдэн уулзалт хийсэн. Уулзалтын явцад өлсгөлөнг зогсоох тохиролцоонд хүрснээс гадна есөн зүйл бүхий санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр ажлын хэсгийнхэн санамж бичигт дурдсан асуудлуудын хүрээнд хийж гүйцэтгэх ажил, хугацаа тохирох, ажлын хэсгийг яаж байгуулах, хэрхэн ажлаа урагшлуулах талаар ярилцсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.