Нямбаатар.Х 2016.01.04 | ХМА: Дүүрэг

  Цагдаагийн кубон, хяналтын камер зэргийг хүлээлгэн өглөө

  Цагдаагийн кубон, хяналтын камер зэргийг хүлээлгэн өглөө
  Цагдаагийн кубон, хяналтын камер зэргийг хүлээлгэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хэрэг илрүүлэх явцыг түргэтгэх, цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн 2 дугаар хэлтэсийн үйл ажиллагаанд шаардагдах  хяналтын камер, дүүргийн Прокурорын газарт шаардлагатай тавилга, эд хогшил, Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн үйл ажиллагаанд шаардлагатай кубон буюу цагдаагийн зөөврийн хяналтын цэг зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, УБХЦГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэсийн дарга цагдаагийн хурандаа Г.Эрхэмбаяр, 12 дугаар хорооны Засаг дарга Г.Ундармаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

12 дугаар хорооны нутаг дэвсгэр "Саппоро" үйлчилгээний төвийн гадна талбайд байгуулсан "Хөдөлгөөнт хяналтын цэг" буюу кубонд алба хаагчид 24 цагаар ажиллах бололцоотой болж буй юм.