Монгол улсын Ерөнхийлөгч
2016.01.06

Улс төрийн намуудыг хариуцлагатай болгох уу?

Намын тухай хуулийн шинэчилсэн найруулгийг УИХ-д өргөн барилаа. Хэрвээ энэ хуулийн төсөл дэмжигдэх юм бол улс төрийн намууд хариуцлагатай болж, энэ хэрээр төр цэвэршинэ гэж үзэж байна.

Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх асуудлыг намууд хэдэн жил ярилцсанч саналаа нэгтгэж чадаагүй өдий хүрсэн. Эцэст нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү хуулийг өөрчлөх асуудлыг өөр дээрээ татан намуудын удирдлагуудтай уулзан зарим саналыг тусгахаар болсноо мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей: Үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн сонгуулийн үед гарч ирдэг асуудал нь зохистой биш. Үүнийг зохицуулахаар болсон нь зөв гэж бодож байгаа. Ээлжилт сонгууль дууссаны дараагаас албан ёсоор ажлаа эхлээд, эртнээс бэлдэж байж төр бүрдүүлэх хариуцлагатай улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...