Монгол хүнд нэг өдөрт балга сүү оногдож байна гэвэл итгэх үү?
Монгол хүнд нэг өдөрт балга сүү оногдож байна гэвэл итгэх үү?
2016.01.07

Монгол хүнд нэг өдөрт балга сүү оногдож байна гэвэл итгэх үү?

-ДЭМБ-аас тогтоосон зохист хэмжээгээр хүн өдөрт 200 грамм сүү хэрэглэх ёстой бол нэг монгол хүнд өнөөдөр 40 грамм сүү ногдож байна. Тэгвэл сүүг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгох арга зам бий юү гэх асуултад та ямар хариулт өгч чадах бол?

Өнөөдөр нэг монгол хүнд өдөрт оногдох сүүний хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон шаардагдах хэмжээнээс даруй 80 хувиар бага байна. Хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар боловсруулсан 200 гр сүү хэрэглэж баймааж ясны бүтэц, бэхжилтийг дэмжих, цусны эргэлтийг сайжруулахад чухал нөлөөтэй уураг, кальци, фосфор, витамин D зэрэг амин дэмийн хэрэгцээгээ шаардлагатай хэмжээнд нөхөх боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байгаа бол Монголд энэ хэмжээ дөнгөж 40 грамм байна. Энэ нь нэг хүнд балга хүрэхгүй сүү оногдож байна гэсэн үг юм. Сүүний хэрэглээ багассанаас үүдэлтэй шүдний өвчлөл, цооролт маш өндөр түвшинд хүрснийг ч энд онцлох ёстой байх.

Шүд цоорох өвчлөлөөс болж, хүний биед 100 гаруй өвчин үүсэх магадлалтай гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тэгвэл Монголд 2014 оны байдлаар хүүхдийн шүдний цооролт, өвчлөл 6-8 настнуудын 84 хувийг, 9-12 настнуудын дунд 94 хувийг хамарч байна гэсэн тооцоог холбогдох байгууллагууд аргажээ.

Хөгжингүй орнуудын туршлагаас харахад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эм, эмнэлгийн бус аргаар буюу хоол, хүнсээр дамжуулан хэрэгжүүлдэг юм байна. Үүний нэг хэсэг нь сүүний зохист хэрэглээний стандарт тогтоох, сүүний хэрэглээг уриалах, зах зээл дэх хангалт, нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөрүүд байдаг аж. АНУ-д л гэхэд хэдэн жилийн өмнө олны танил улстөрчид, Холливудын одод сүүний хэрэглээнд олон нийтийг уриалсан давалгаа өрнүүлж байлаа. Өнөөдөр АНУ-д 1-10 насны нэг хүүхэд өдөрт 1-3 аяга сүү, 11-18 насны хүүхэд 4-5 аяга 3.2-4.0 хувийн тослогтой сүүг тогтмол хэрэглэж заншсан гэх тооцоо байдаг. Бидний өмнөд хөрш БНХАУ л гэхэд 1950-иад оноос сүүний хэрэглээг дэмжих ажлыг улс орны хэмжээнд хэрэгжүүлж, тэр үеэс дунд сургуулийн хүүхдүүдэд өдөрт үнэгүй сүү өгч эхэлсэн туршлага байдаг. Саяхныг хүртэл хятад хүнийг давжаа биетэй, шүд муутай гэж “оношилдог” байсан бол өнөөдөр энэ ойлголт эрс өөрчлөгджээ. Дээрх баримтуудаас харахад бид дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад сүүний хэрэглээгээрээ 80 хувиар доогуур үзүүлэлттэй, бодлогын хувьд 30-50 жилээр хоцорч яваа бололтой.

Сүүний найрлага зөвхөн ясны бэхжилтийг тэтгээд зогсохгүй хүний бие дэх хорт бодисыг гадагшлуулах, саармагжуулах үйлчилгээтэй. Улаанбаатар хотын 450 гаруй нам даралтын уурын зууханд жилд сая гаруй тонн нүүрс, гэр хорооллын 140 мянга гаруй айл өрх жилдээ 600 гаруй тонн нүүрс, 200 гаруй мянган шоо метр мод түлшиндээ хэрэглэдэг гэх тоон үзүүлэлт байдаг. Гэтэл ганцхан тонн нүүрс шатаахад арван хүний бүтэн жилийн турш амьсгалах хүчилтөрөгчийг устгадаг,

Энэ утгаараа өнөөдрийн Улаанбаатарын утаатай агаараар амьсгалж байгаа хэн боловч өдөрт зохист хэмжээгээр сүү ууж занших нь өөртөө туслах хамгийн зөв арга болох байх. Сүү бол тэр чигээрээ амин дэм, Фермент болон амино-хүчлийн комплекс. Тийм учраас ч бие организмыг дотроос нь цэвэрлэж өгдөг. Өөрөө хэлбэл хүний биед шингэсэн нүүрс хий, агаарын бохирдлын хүнд элементийг гадагшлуулдаг хүчтэй үйлчилгээтэй. Мөн бодисын солилцоог тогтворжуулж, дархлаа сайжруулдаг шидтэй.

Харин бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон зохист хэмжээнд сүүний хэрэглээгээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг Та ч бас бодож үзээрэй.  

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон сүүний найрлага, агууламжийн стандартад бүрэн нийцсэн “Баярлалаа” сүү өнөөдрийн байдлаар зах зээл дэх хамгийн хямд сүү гэдгийг Та анзаарсан уу. Шинэхэн мэндэлсэн “Милко” компанийн бүтээгдэхүүн “Баярлалаа” сүү яагаад хамгийн хямд үнэтэйг компанийн удирдлагууд “Нийгмийн хариуцлага”-тай холбон тайлбарлаж буй юм. Сүүний хэрэглээг зөвхөн зах зээлийн утгаар ашиг талаас нь харах биш, сүүг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгох, ингэснээрээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулах нь “Баярлалаа” брэндийн үнэ цэнэ аж. Тийм ч учраас Эрүүл мэнд, спортын яам хүнсний аюулгүй байдлын хүрээнд дэмжин ажиллахаар болоод байна. Өргөн уудам бэлчээртэй, жаран сая гаруй толгой малтай монголчууд яагаад сүүний хэрэглээгээрээ сүүл мушгих ёстой гэж?