Баасанхүү.О 2016.01.07 | Сайт: Vip76.mn

Арбитрын шийдвэр эцсийнх байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Арбитрын тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Арбитрын шийдвэр эцсийнх байдаг. Гэвч шийдвэр биелүүлэлтэд иргэд гомдолтой байдаг л даа. Энэ нь бизнесийн орчныхонд Монголоор аливаа зүйлийг шийдүүлэх нь ашиггүй юм байна гэдэг ойлголт төрүүлдэг. Шүүхийн шийдвэр биелүүлэлт рүү очиход хамгийн хялбар арга зам нь юу вэ. Үүнийг хуулинд  хэрхэн тусгаж өгснийг тодруулмаар байна” гэлээ.