2016.01.07

УИХ “хувцасгүй” хүн шиг л болоод байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Энэ хууль хэр урт настай хууль болох бол.  Манай УИХ бүтэц муутай. Их хурал “хувцасгүй” хүн шиг л болоод байна. Улам сульдсаар л байгаа.  Тэгэхээр макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг УИХ-д өөрийн бүтцээр гаргаж ирдэг болгох хэрэгтэй. Өөрийн гэсэн тоотой болсноор гүйцэтгэх засаглалын тоонд хяналт тавьж шийдвэр гаргадаг болно. Шийдвэр гаргахын тулд мэдээлэлд суурилах ёстой” гэдгийг хэлж байлаа.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү