Эрдэнэчимэг.Л 2016.01.08 | Телевиз: NBS

Таван толгойгоор улс төржиж, гадныхныг шоглож дуусаагүй юу?

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

Он дамнаж маргалдсан энэ төслийн эцсийн үр шимийг үзэж чадаагүй хэрнээ төдий чинээ цаг хугацаа алдсан. Үнэндээ уул уурхайн баялагийг хувиарлалтыг улсын их хурлаар хэлэлцэх болохоор уралдаж маргалдсаар эцэст нь аль ч үгүй болгож хуучинд нь үлдээчихдэг.

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидыг сонгон шалгаруулаад МУ-ын сайд Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг хичнээн ч удаа хэлэлцээрийн ард суусан юм бүү мэд. Эцэст нь гадны хөрөнгө оруулагчдаар шоглоод дууссан. Манайхан гадны том компанийг томоохон төсөлд татаж хөрөнгө оруулаач гэдэг санал тавиад дараа нь тэмцэлдээд юу ч биш болгодог. Мөнхийн сэдэв болсон Таван толгой ч мөн ийм замыг туулж байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Хөрөнгө оруулагчдын тал дээр гэрээнд Тавантолгойн хоёр хувийг л Монгол улс авна гэсэн байгаа. Дээрээс нь 98 хувийг эзэмших хоёр компани нь Хятадын компани учир нэг улсын харьяа болох  магадлал өндөр байна. Мөн энэ гэрээ нь эхлээд 60 жилээр цаашид 100 жилээр нэг улсын харьяанд өгчих магадлалтай орж ирсэн учир бид нилээн эсэргүүцсэн. Ажлын хэсгийн дүгнэлт ч ингэж гарсан. Ер нь бол Тавантолгойн орд дээр гуравдагч хөршийн бодлого баримтлаад олон улсын эрх ашгийг оруулсан хөрөнгө оруулагчдыг оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь бол 51 хувь  нь Монголын талд байх ёстой шүү дээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....