Эрдэнэчимэг.Л 2016.01.08 | Телевиз: ЕTV

Энэ жил хүүхэд харах үйлчилгээнд 10 мянган хүүхэд хамрагдах боломжтой

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

“Тод зочны” цагаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцож байна. Хүүхэд харах үйлчилгээний талаар тодруулах болно.

Хүүхэд харах үйлчилгээний журам хэрэгжиж эхэлсэн. Ямар ач холбогдолтой вэ?

- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2012 оны сүүлээр анх өргөн барьсан. Гурван жил гаруй хэлэлцэгдэн МУ-ын ерөнхийлөгчий зүгээс дэмжлэг үзүүлж байж 2015 оны 7-р сард хууль батлагдсан. Хууль гарсны дараагаар хүн ам, нийгмийн хамгааллын яамнаас зохих журам батлагдсан. Мөн бүр төрлийн стандартыг баталж гаргасан байгаа.

Өнгөрсөн 12 сард гурван хоногийн хугацаатай 21 аймгаас сургагч багш нарыг авчирч сургалт зохиож байгуулаад орон нутагт нь буцаасан байгаа. Хууль 2016 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Иргэдийн зүгээс ихээхэн хүсэлт ирж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх нь зүйтэй. Улсын төсөвт энэ үйлчилгээнд зориулан 10 тэрбум төгрөг суулгасан.

Их мөнгө мэт боловч Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах ёстой 50-60 мянган хүүхдүүдэд бага мөнгө. Сар болгон улсаас нэг хүүхдэд 116 мянган төгрөгний зардлыг харж байгаа хүмүүст олгох ёстой. Харин энэ мөнгө нь 10 мянган хүүхдийн асуудлыг 2016 онд шийдвэрлэх мөнгө юм. Бидний зорилго 60-70 мянган цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах зорилготой боловч улсын төсөв маань хямралаас болоод 10 тэрбумыг л суулгаж чадсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ... 

/2-р хэсэг/