ХҮН намын гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2016.01.12

Үнэний үр, Хутганы ир хоёр хэзээ ч багададгүй

“Иргэний мэдээ” ХҮН намын гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож байна.

“Оны таамаг 2016” уралдаан зарласан. Та энд орох боломжтой."Ардын эрх" сонин, "Eagle news" телевиз, "Үндэстний тойм" сэтгүүл, "Eagle.mn" сайт хамтран "Хонь жилийн таамаг-2016"-г зарлаж байна. Монголын медиа корпорацаас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд твиттерийн "#таамаг2016" хаштагаар оролцож болно. 

Цагаан сарын өмнө долларын ханш хэд байх вэ?

-2050 төгрөг. Гаднаас орж ирэх доллар орж ирэхгүй учраас.

Үхрийн цул мах хэд байх вэ?

-Хүчит шонхор зах дээр 4500-4800 хавьцаа байгаа. 4300 төгрөг байна.

Байрны үнэ метр.кв нь хэд байх вэ?

-Одоо 1.8 сая байгаа. Буурч 1.5 сая болно.

Засаг хэр тогтвортой байх вэ?

-Ардчилсан намын дарга нарын толгойд гэнэт өөр бодол орж ирэхгүй бол Сайханбилэг сайд бүх тохироогоо хийсэн. Засаг өөрчлөгдөхгүй.

Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх бол?

-Ч.Санжаадамба түрүүлнэ. Том бөх наадам болгонд оролцох нь сайн биш. Аварга бөх мэхэн дээрээ бяраа гаргана гэдэг шүү дээ.

Асуулт нь хөнгөн боловч амьдралд ойрхон бас иймэрхүү асуултад хариултад чадвартай мэдрэмжтэй байх ёстой гэж ойлгож байна?

-Зөв. Амьдралд ойрхон махныхаа үнийг яг таг мэдэх мөн хүмүүсийн орлого, мөнгөний багацаа хэд байгаа вэ талаар мэдээллийг асуусан. Амьдралтай иргэдийг төлөөлж байгаа юу гэдгийг шалгасан чухал асуултууд байна. Дэмжиж байна. Ямар ч эдийн засагч таамаг хэлээд сууж болохгүй  ч нэвтрүүлгээ хүндэллээ.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь бичлэгээс .....

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/

/5-р хэсэг/