Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хороо
2016.01.12

Хямралын нийгэмд хямд тарифтай операторлуу шилжих хүлээлт үүссэн

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой манай улсын иргэд дугаартайгаа өөр опператорт шилжих боломж бүрдээд байгаа. Энэ онд хуулийн хэрэгжилтийг хангахаар мэдээллийн технологи шуудан, харилцаа хорооноос бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн бол  харилцаа холбооны зохицуулах хорооноос оперотруудын дунд сонгон шалгаруулах ажлыг үргэлжлүүлж байна.

Хямралын нийгэмд хямд тарифтай операторлуу шилжих хүлээлтийг үүсгээд эхэлжээ. Гурван сая хүн амтай ч гар утас хэрэглэгчдийн тоо манай улсад хэдийнэ гурван сая давсан. Эдгээрийн 1.6 сая нь ухаалаг утас хэргэлэдэг байна. Гар утас нь хувь хүний амин чухал хэрэглээний нэг болоод байна.

Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хороо Ц.Жадамбаа: Өнгөрсөн онд дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрхэн яаж зохион байгуулах энэ үйлчилгээг ямар түвшинд явуулах талаар бодлогын бичиг баримт гаргасан. Үүний дагуу л ажиллаж байгаа. Одоо үүнийг эрхлэн явуулах дундын байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг хийгээд дуусах шатандаа орж байна. Энэ ажлын дараа шалгарсан байгууллага тоног төхөөрөмжөө нийлүүлээд систем ажиллах болно. Хэрэглэгчид олон давуу тал байгааг иргэд харсан. Тэр утгаараа тодорхой хэмжээний хүлээлт байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...