Д.Тэрбишдагва чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.01.13

Д.Тэрбишдагва чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Шинэ оны өмнөхөн түүнийг дээрх хүсэлтийг гаргана гэх “бор шувуу” Төрийн ордонд ниссэн нь ийн батлагдлаа.

Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан түүнийг намын удирдлагуудтай тодорхой асуудлууд дээр санал нийлэхгүй зөрөлдөх болсон учраас өөрийн хүсэлтээр сонголтоо хийсэн гэж үзэх хүн байгаа юм. Одоогоор МАХН-ын дарга эзгүй байгаа, ирснийх нь дараа дэд даргын асуудлыг хөндөж орны хүнийг томилох асуудал яригдах аж.

МАХН-ын дэд даргын суудал ийн сулрах болсон нь гишүүдийнх нь дунд марафон өрнүүлж, амбиц ихтэй нэгнийг хөдөлгөж эхэлжээ.